Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?

Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?

Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.

ШӨНИЙН ПАРК ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс сар бүр шөнийн парк хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ. Энэ сарын шөнийн парк хөтөлбөрөө наймдугаар сарын 2,3-ны өдөр зохион байгуулах гэж байна. Оройн 20:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл хязгааргүй тоглонгоо цоглог хөгжмийн хэмнэлд үдшийг гайхалтай өнгөрүүлэх, бүх тоглоом дээр хязгааргүй тоглох бөгөөд шөнийн циркийн үзүүлбэр, хос акробат, saxophone хөгжмийн тоглолт, галын үзүүлбэр, DJ сэт, тэмцээн уралдаан гээд төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжих юм. Мөн та “OPEN STAGE”-д урлагийн ямар ч төрлөөр оролцож болох бөгөөд цаашдаа үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олонтой хамтран ажиллах боломж нээгдэнэ.

  • Шөнийн парк хөтөлбөрийн тасалбар 20,000 төгрөгөөр худалдаалагдана.

ЯПОН ФЕСТИВАЛЬ МОНГОЛД

Монгол дахь хамгийн том, албан ёсны япон фестиваль”Japan festival in Mongolia 2019” анх удаагаа наймдугаар  сарын 17,18-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “ White Rock Centert” зохион байгуулагдах гэж байна. Жил болгон зохиогдож ирсэн “Японы поп соёлын өдөрлөг” улам өргөжин дан ганц японы поп соёлоор зогсохгүй япон орныг бүхэлд нь мэдрэх боломж нээгдэж байна. Уг фестивалиар Японы поп соёл, уламжлалт соёлын болон инээдмийн үзүүлбэр, Японы бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, техник технологитой танилцах боломжтой.Мөн японы алдарт охидын хамтлаг The World Standart, FES*TIVE, Wonder weed, Инээдмийн үзүүлбэрийн 3 гага хамтлаг, Хэд 3 хамтлаг хүрэлцэн ирнэ. Дээрээс нь Big Gee, Naki болон The Wasabies хүрэлцэн ирнэ.

  • Тасалбарын үнэ 1000 candy-ээр худалдаалагдана.

MEBORNU EVENT#1

Наймдугаар  сарын 3-ны санаачлагтай хүмүүсийг бүртгэн авч нэг өдрийг туул голын эрэг орчмыг цэвэрлэх аян өрнөх ажээ. Энэхүү арга хэмжээнд нийт 45 хүн бүртгэх бөгөөд бүртгүүлэх хүмүүс өөрсдийн хамгийн дургүй хувцсаа өмсч очих гэнэ. Насны хязгаар нь 16-аас дээш насны хүмүүс байх бөгөөд идэвхитэй оролцсон хүмүүст Миборн академийн хүссэн хичээлээ 10 хувь хөнгөлөн үзэх эрхээр шагнуулна.

ЭНЭ ЗУНЫ ТОМ ШОУНЫ ХААЛТЫГ XMF ХИЙХ ҮҮ?

Залуусын хамгийн их хүлээдэг томоохон шоуны нэг бол Хуур хөгжмийн наадам (XMF). Тус наадам энэ жил наймдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд болох юм.  2017 онд анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж 30000 гаруй залуусыг цуглуулсан Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн наадам болж чадсан. Хуур хөгжмийн наадам нь жил бүр өөр өөр уур амьсгалтайгаар зохион байгуулагдаж олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, хөгжимд хайртай олон мянган залууcыг нэгтгэх, нийгэм рүүгээ эерэг мессежээр зөв зүйлд уриалах, төв Ази бүс нутгийн жуулчдыг Монгол улс руугаа татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хөгжмийн наадам болох зорилготой юм.
  • Тасалбарын үнэ 15-60 мянган төгрөг

MESA PRO SERIES: GRAND FINAL

Наймдугаар сарын 24-ны өдөр “Mesa Pro Series” буюу цахим спортын тэмцээн гурван цуврал тэмцээнийхээ үр дүн болгож Монголын шилдэг багийг тодруулахад бэлэн боллоо. Нийт 180+ тоглолт, 230+ раундын турш Монголын нийт тамирчин өрсөлдсөний эцэст жинхэнэ аваргаа тодруулахаар Xyyp Music Festival-ийн 1000 дэлгэц бүхий тайзан дээр Монголын шинэ үеийн төлөөллүүдийн өмнө эцсийн хүчээ шавхах болно.

Мөн Mesa Pro Series тэмцээний финалын үеэр урлаг соёл, сошиалын одууд төв цэнгэлдэх хүрээлэнд бүх оддын тоглолтыг CS:GO төрлөөр хийх болно. Ямар ямар одууд сонгогдох бол.. Таны шүтэн биширдэг дуучин, реппер, уран бүтээлч CS:GO хэр сайн тоглох бол. Энэхүү тоглолт 3 цуврал тэмцээний маань эцсийн буюу аваргын төлөөх тоглолт байх боловч MESA-гийн та бүхэнд цаашид хүргэх арга хэмжээ, тэмцээн уралдааны дөнгөж эхлэл юм. Улмаар тус тэмцээнээс тодорсон шилдэг 12 баг ирэх намраас Mesa League буюу Монголын үндэсний анхны албан ёсны лигт өрсөлдөнө.

  • Тасалбарын үнэ 10000 төгрөг

Ч.НАНДИНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж