Хонконгийн цагдаа 44 жагсагчид ял тулгажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Хонконгийн цагдаа 44 жагсагчид ял тулгажээ

Хонконгийн цагдаа 44 жагсагчид ял тулгажээ

Хонконгийн цагдаа долдугаар сарын 28-ны өдөр баривчлагдсан 49 радикал үзэлтний 44-т  нь эсэргүүцлийн жагсаалд оролцон, нийгмийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр ял тулгасан байна. Лхагва гаригт тэдэнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх аж. Хууль сахиулах байгууллагын тэмдэглэлд “Долдугаар сарын 28-ны өдөр Хонконгийн баруун дүүрэгт хууль бус цугларалт болж, эсэргүүцлээ илэрхийлэгчид замуудыг хаасан. Тэд замдаа таарсан самбар, гэрэлтүүлэг зэргийг эвдэлж, улмаар цагдаа нарын эсрэг тоосго, үзүүртэй төмөр зэрэг аюултай зүйлсээр зэвсэглэн дайрсан” гэж бичжээ.

Баривчлагдаад буй 44 хүнд Хонконгийн хуулийн дагуу 10 хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй аж. Хонконгийн жагсагчид Мягмар гаригт дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, метро, галт тэрэгний замуудыг хааж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Хятадтай ялтан солилцох гэрээ байгуулахыг эсэргүүцсэн Хонконгийн иргэдийн жагсаал хоёр сар үргэлжилж буй юм. Маргаантай хуулийн төслөө буцаан татаж буйгаа Хонконгийн эрх баригчид мэдэгдсэн ч жагсагчид засаг захиргааны удирдлагуудаа огцрохыг шаардсаар байна.

Эх сурвалж: THE STANDARD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж