Үндсэн хуулийн хэлэлцүүлэг улс төрийн хүрээнд ид өрнөж байна. Ерөнхийлөгч болон бусад намуудын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэнд саналаа өгөөд байгаа. Ерөнхийлөгчийн саналдаа гишүүдийн тоог 108 болгох асуудлыг оруулсан. Энэ нь улстөрчид, хуульчдын дунд зөв, буруу гэсэн маргаан үүсгээд юм. Ингээд VS буландаа гишүүдийн тоог нэмэх асуудлаарх улстөрч ба хуульчийн байр суурийг хүргэе.
З.Энхболд
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, сонгуулийн тогтолцоог холимог систем нийлүүлж байгаа. Яагаад гэхээр өмнө хоёр сая иргэнтэй байхад 76 гишүүн сонгодог байсан. Харин одоо манай улсын хүн ам өсөж гурван сая иргэнтэй болсон. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв.
Д.Ламжав
Үндсэн хууль судлаач иргэн
-Гишүүдийн тоог нэмэхийн тулд элдэв онол хүртэл гаргах юм. Төлөөллийг хангахын тулд парламентын гишүүдийн тоо хүн амын тооноос куб язгуур авсантай ойрхон байдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад ийм.
Харин хөгжих гэж байгаа орнуудын хувьд хүн амын идэвхтэй хэсгийн тооноос куб язгуур авлаг гэж хөгжүүлсэн байх юм. Иймэрхүү мэхийг шинжлэх ухаанаар сүрдүүлэх гэвэл үнэнд илүү ойртоно.
Эхлээд 76-гаа хуралдуулж сурчхаад дараа нь 99, 108-ын тухай ярьсан нь дээр байх.
Б.БАТ
Холбоотой мэдээ