Ц.Будхүү: Гэрэлт гудамжийг болиулсан нь зөв болсон | News.MN

Ц.Будхүү: Гэрэлт гудамжийг болиулсан нь зөв болсон

Ц.Будхүү: Гэрэлт гудамжийг болиулсан нь зөв болсон

Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн менежментээр удирдан зохион байгуулах, жилийн 4 улиралд ажиллах давуу талтай “Food Street” төслийг хэрэгжүүлэхээр барилгын ажил ид өрнөж байна.

 Тус төсөлтэй холбоотойгоор төслийн Ерөнхий менежер, Мишээл групп ХХК-ийн Бизнес хөгжил, Маркетингийн албаны дарга Ц.БУДХҮҮ-тэй ярилцсан юм.

– Мишээл групп ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Food Street” төслийн зорилго юу вэ?

– Тус төсөл нь үндсэн 3 зорилготой. Үүнд:

  1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна

Бямба, Ням гараг бүр тус гудмын голоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам болох бөгөөд гэр бүлээрээ ирж олон улсын олон төрлийн хоолноос амтархан зооглох боломжийг УБ хотын иргэддээ өгч байна. Гудмын зүүн талд Солонгос, Хятад, Япон, Европ зэрэг нийгэмд танигдсан томоохон ресторанууд байрласан байна.

  1. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Одоогоор Монголд ирсэн жуулчид үдээс хойш болон оройн цагаар аюулгүй орчинд хоол идэх боломжгүй байна. Тэгвэл бид өөрийн хамгаалалтын алба болон ХУД-ийн цагдаагийн байгууллагатай хамтран Food Street-н үүдэнд цагдаагийн байгууллагыг байрлуулж, жуулчдыг дээр дурдсан олон тооны ресторан, пабуудаар сонгон үйлчлүүлэх, цаашлаад Food Street-д болж байгаа томоохон тоглолт арга хэмжээг аюулгүй орчинд үзэх боломжийг хангах юм.

  1. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх боломжийг бий болгох юм. Тус гудамд олон төрлийн хоол, шингэн хүнсний худалдаа мөн караоке төв, диско клуб нэг гудамд, харуул хамгаалалтын дор төвлөрөх юм.

– “Food Street” төслийн байрлал, нийт гудамжны талбайн хэмжээ хэд вэ?

– Байрлалын хувьд одоо байгаа Мишээл Экспо-н үүд болон Kitchen All тавилгын их дэлгүүр хоёрын голын талбай буюу урт нь 174м, өргөн нь 18м хэмжээтэй, нийт 3,132м2 талбай байна. Тус талбайн зүүн талд 9 төрлийн ресторан, пабууд байрлаж 3 төрлийн нэгдсэн /нийт 30 ширхэг/ ариун цэврийн өрөө, 3 төрлийн нэгдсэн тамхи татах өрөө, 1 кофе шоп байрлана. Талбайн баруун талд одоогийн Kitchen all талд өндөр зэрэглэлийн диско клуб болон караоке төв байрлана.

– “Food Street” төслийг яагаад Мишээл Экспо дээр байрлуулах болсон бэ?

– Өнөөдөр бидний амьдрал БАГА хугацаанд ИХ үйлчилгээ авах шаардлага өндөр болсон байна. Нэг үйлчилгээ авахын тулд нэг тийшээ түгжирч цаг алдах биш, төвлөрсөн төвд ирж гэр бүлийн хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтойгоор шийдвэл иргэдийн Эдийн засгийн хэмнэлтийг бид хийх боломжтой гэж харсан. Тиймд бид тавилга, барилга, төрийн нэг цэгийн үйлчилгээ, экспо төв зэргийг өнөөг хүртэл төвлөрүүлж ирлээ. Цаашлаад Food Street төсөл, хувцасны дэлгүүр, вэлнэс төв, орон сууцны төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.

– Танай төсөл УБ хотын анхны “Шөнийн гудамж”-аас ямар давуу талтай вэ?

– УБ хотын анхны Шөнийн гудамж хотын А цэгт байрласнаас үүдэж замын хөдөлгөөнийг хааж түгжрэл үүсгэх, тухайн орчны оршин суугчдын тав тухыг алдуулах, цаашлаад байр орон сууцны дунд иргэд дураараа бие засах, мөн харанхуй газар гэмт хэрэг гарах зэрэг олон эрсдэл байсан тул тус газрыг хаах шийдвэр гарсан болов уу. Мөн тус газар ердөө зуны 3 сар ажиллах боломжтой байсан.

Тэгвэл Food Street гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд олон сонголт бүхий ресторан, пабуудыг нэг эгнээнд төвлөрүүлснээр олон төрлийн хоолны сонголтыг санал болгоно. Мөн гудамд тусгай тоглолтын тайз дээр томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд караоке, клуб, Big bowling төв зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрнө.

Гол онцлог нь тус гудамж өөрийн үнэ цэнэтэй байх бөгөөд тодорхой өдрүүдэд оройн цагаар бага хэмжээний төлбөртэй байх юм. Мөн согтолтын зэрэг өндөртэй хүнийг тус үйлчилгээнд оруулахгүй ба гудмаас гарч ирж байгаа хүмүүсийг манай хамгаалалтын албаныхан мэргэжлийн такси үйлчилгээнд суулгах үйлчилгээг хийнэ.

– “Food Street” өвлийн 4 улиралд хэрхэн ажиллах вэ?

– Бид тус төсөл хэрэгжих газрын дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 400 хүний хувцасны шүүгээ /locker/ байрлуулна.

Агаарын чанарын индексийг УБ хот хэмжиж эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл Мишээл цогцолбор хамгийн бага бохирдолтой хэсэгт орж ирсэн. Тиймд өвлийн утаатай нөхцөлд гэр бүлээрээ ирж хоолны наадамд орох мөн тэмдэглэлт баярын өдрөө төвлөрсөн нэг гудамд зөв боловсон тэмдэглэх зэрэг олон давуу талыг нийгэмд бий болгоно.

– Ресторан, пабд орох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгвөл?

– Бид одоо 14 ААН-ээс 12 байгууллагатай гэрээ хийсэн бөгөөд үлдсэн 2 хэсэг дээр сонгон шалгаруулалт хийж байна. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны туршлага, үйлчилгээний стандарт зэргийг харгалзан оруулах болно. Энэ талаар бидэнтэй шууд холбогдож уулзаж тус төслийн нарийн мэдээллийг авах боломжтой юм.

Төсөлтэй холбоотой амралтын өдөр бүр FOOD FESTIVAL дээр хамтран ажиллах хувь хүмүүс, албан байгууллагыг бид хамтран ажиллахыг санал болгож байна.

Танд баярлалаа, танай хамт олон амжилт хүсье

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9905-6274, 9099-5533

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bs 2019-07-31 59.153.112.162

Aashaad bgarai . Darga nar n unen hudalch deerelhuu

Avatar

Zugeer unshad orhioroo orkuudaa 2019-07-31 66.181.161.87

Solongos japan ntr shig uildwer uilchilgee ard irgedee ajiltai orlogotoi bolgochood iimeerhuu zugaa tsengeliin gazruud neeh heregteishd odo baragl bugd uuj arhidaj bna mgliin niit amiin diilenhi huwi orloggui mongogui ajilgui bhad iim gazraas iluu soen gegeeruuleh ajil ni arai deer bhdaa yahaw zoostoi belteiguudn iim zuil hiij bgaan saihan ch odogiin manaih shig arhidalt n herees hetersen niigemd heregguil bolwuda

Avatar

zz 2019-07-31 66.181.160.38

restoran bar delgyyr l neegdeh yum daa

Avatar

Хозк 2019-07-31 203.91.115.46

Нусан таглаа зайлаарай Чи муу юу мэддэг юм зөв болсон ч гэх шиг муу баньд чинь.чаддаг юм бол чи хийчих хоосон ам шалдан гуя араг яс минь хачин муухай царайтай н**ш вэ ннэ чинь

Avatar

amar 2019-07-31 103.14.36.226

ashguide neg ch gsn ayulgui zuv bolovson gazar neegdeh n, yun huuhdiin 100, terig haasan n zuvdsun ugaasaa

Avatar

Зочин 2019-07-31 162.247.74.74

Яасан тэнэг амьтан вэ чинь чадал байвал тэгээд өөрсдөө хийгээч татварын мөнгө горилоод байгаа санаатай юм байна л даа шуналтай ац чинь.

Avatar

Зочин 2019-07-31 202.21.99.42

Ийм жижиг талбайд олигтой юм болохгүй

Avatar

MB 2019-07-31 202.21.120.186

Удахгүй гэртээ хоол хийж иддэг хүн бхгүй болох юм бна даа, залуучууд зүгээр сэлгүүцэх наргих цэнгэх газрууд л нэмэгдээд байхын, яаж хөгжинө дөө.

Avatar

ИРГЭН 2019-07-31 202.21.124.21

МАШ ЗӨВ. АРХИЧИД, ТАНХАЙЧУУД … БӨӨН ХНИШҮҮ ХЯРВАС, ХОГ … ОЙР ОРЧНЫХ НЬ ХҮМҮҮС АМАРЧ ЧАДДАГҮЙ

Avatar

Зочин 2019-07-31 202.9.42.202

er n zov l yum hiij bga yum bn. hamgiin gol n tav tuhtai baidlyg bodoltsoj hiine gej naidaj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж