Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар хүүхдүүдийн боловсролд анхаарна

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар хүүхдүүдийн боловсролд анхаарна

Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар хүүхдүүдийн боловсролд анхаарна

УИХ-ын гишүүн Б.Батболдын хүү, МАК группийн Н.Нямтайширын охин Н.Цэлмүүн нар өөрсдийн нэрээр сан байгуулж, сургуулиас олж авч чаддагүй зан төлөв, ёс зүй зэргийг төлөвшүүлэх хөтөлбөр санаачилж, хөрөнгө оруулжээ. Энэ талаар Н.Цэлмүүн өөрийн сошиал хуудастаа "Б.Баттүшиг бид хоёр ярилцаад өөрсдийн зүгээс өнөөгийн нийгэмд бага ч болтугай тус нэмэр болох зорилгоор “Баттүшиг ба Цэлмүүн сан” ТББ-ыг байгуулсан билээ. Бид хувь хүнд чиглэсэн хандив, тусламж гэхээс илүү хэтийн сайн сайхны төлөө, ирээдүйн үр хойч үеийнхэн, үр хүүхдүүд маань амьдрах илүү сайхан, илүү ухаалаг нийгмийг бий болгохын төлөөх үйл ажиллагаанд нэгдэж, дэмжиж ажиллая гэсэн бодолтой байдаг.


Ингээд сан маань АНУ-ын Эмори их сургуулийн 20 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд боловсруулагдсан “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийг сургуулийн өмнөх насны, суурь, их дээд, мэргэжлийн боловсролын төвшинд нэвтрүүлэх зорилго бүхий төсөлд анхны санхүүжилтээ зориуллаа.
Хөтөлбөрийн гол агуулга нь манай улсын боловсролын системд тусгагдаагүй байдаг суралцагчдын зан авираа төлөвшүүлэх, ёс зүйд суралцах, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны доройтол зэргээс эхлээд хүний суурь үнэлэмж хүртэлх шинжлэх ухааны судалгааны ололтуудаар дэлгэрүүлэн баяжуулсан өргөн хүрээний боловсролыг олгоход чиглэгдэнэ.
Энэхүү хөтөлбөр нь цэцэрлэгийн насны хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын насны онцлогт тохирсон арга зүйд тулгуурлах ба багш, сурган хүмүүжүүлэгчид тусгай гарын авлага, сурах бичгээр хангагдах юм. Хөтөлбөрийг мэргэжлийн багш, профессорууд,  орчуулагч, редакторууд хэрэгжүүлэх юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж