МУГЖ Д.Алтанхуяг сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

МУГЖ Д.Алтанхуяг сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг шүүнэ

МУГЖ Д.Алтанхуяг сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг шүүнэ

“ЮНЕСКО”-гийн Олон улсын балетын тэмцээний үргэлжлэл “Шиамен”-ы анхдугаар балетын уралдааныг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 4-ний хооронд тав хоног БНХАУ-ын Фужиан мужид зохион байгуулах гэж байна. Сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны нээлт өчигдөр /2019.07.30/ болж өндөрлөжээ.

Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцож байна. Өндөр зэрэглэлийн тэмцээний шүүгчээр 10 алдартай балетчин, мастер класс багшаар таван мэргэжилтэн ажиллах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг уригдаад байгаа ажээ.

Уг тэмцээний эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлсэнээс 152 оролцогч шалгараад байгаа гэнэ. Үүнд Монгол, Хятад, Малайз, Сингапур, Литва, Орос, Япон, Индонез, Шинэ Зеланд, Солонгос, Австрали, Америк, Куб, Герман, Канад, Украин, Польш, Казакстан зэрэг 18 орны бүжигчид багтаж байгаа аж.

Монголоос тэмцээнд оролцогчдын дунд “Монголын Үндэсний балет III уралдаан”-д амжилттай оролцож, уг тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан Монголын Үндэсний балет сургуулийн сурагч И.Ундрам , Сильфида балет сургуулийн сурагч Д.Бөртэ-үжин , Жи-Ривер сургуулийн Т.Мэргэнчулуу, Л.Энхжин болон Монгол Улсын Консерваторийн сурагч Д.Хулан , Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин О.Даваадорж , Б.Халиунаа, Х.Галтулга зэрэг авъяаслаг бүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж