Лхагва гаригийн өглөөний байдлаар, Сибирьт гарсан түймрийн утааны улмаас зургаан онгоц Эрхүү хотын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүйд хүрчээ. Тус нисэх онгоцны буудлын хэвлэлийн албанаас мэдээлснээр, гурван онгоц Красноярск руу, хоёр нь Улан-Үд, нэг нь Новосибирск рүү буцсан байна.
Нисэх буудлын цахим самбарын мэдээллээр, Бээжин, Красноярск, Улаан-Үд, Талакан, Улаанбаатараас ирэх нислэгүүд хойшилжээ.
Нисэх буудлын албанаас "Интерфакс" агентлагт мэдээлснээр, ойн түймрийн утаа үзэгдэх орчинг хязгаарлаж, Эрхүүг зорьсон 10 нислэг саатсан байна. Дээрх 10 нислэгт Улаанбаатараас ирэх “Aero Mongolia", Красноярскаас “ИрАэро” болон “S7”, Бодайбогоос "ИрАэро", Бээжингээс “S7” компанийн нислэгүүд тус тус багтжээ. Мөн “S7” компанийн Талакан, Красноярск руу, "ИрАэро"-гийн Ленск, "Ангара"-гийн Нижнеангарск руу хийх нислэгүүд хойшилсон байна.
Түймрийн утаа долдугаар сарын 29-нөөс Эрхүү хотыг бүрхжээ. Долдугаар сарын 30-ны өдөр бүсийн захиргаанаас мэдээлснээр, Принагарьед гарсан ойн түймэр ойролцоогоор 639 мянган га талбайг хамраад байгаа аж.
Эх сурвалж: TAIGA, KUZPRESS