Граффити зураач Хиско хамгийн том бүтээлээ зурж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Граффити зураач Хиско хамгийн том бүтээлээ зурж дуусчээ

Граффити зураач Хиско хамгийн том бүтээлээ зурж дуусчээ

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлч бол Хиско буюу Х.Хоснаран. Тэрбээр Австралийн Мельбурн хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг билээ. Граффити зураач Хиско саяхан өөрийн хамгийн том хэмжээтэй бүтээлээ зурж дуусгажээ. Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд тус бүр 30 метрийн өндөртэй, 10 орчим диамерттэй бүтээлээ зурж, олонд нийтэд сонирхуулаад байна.

Тэрбээр “Австрали улсын Кароонда хэмээх жижиг тосгонд том хэмжээний бүтээл зурж дуусгалаа. Өдрийн цагаар миний зурсан бүтээлийг сонирхож, орой нь бусад уран бүтээлчдийн зургуудтай танилцах боломжтой юм. Энэ бол миний хамгийн том бүтээл. Нийтдээ зургаан долоо хоногийн турш ажлын 200 гаруй цаг, 600 гаруй лаазтай цацдаг будаг, 160 литр акрилан будаг ашигласан. Бүтээлээ хийх явцад бороо, салхинаас шалтгаалан жаахан удааширлаа. Мөн өргөдөг машинаа сольж, том хэмжээний машин авчруулж, бүтээлээ зурж дуусгасан. Бүтээлийн агуулгын хувьд эндхийн аж амьдралыг харуулсан” гэв.

Залуу уран бүтээлч Хиско наймдугаар сард богино хугацаагаар эх орондоо ирэх гэнэ. Энэ үеэрээ монголынхоо залуустай хамтран ОХУ-ын Улаан-Үдэ хотноо зохион байгуулах гудамжны урлагийн фестивальд урилгаар оролцох юм байна. Мөн ирэх арваннэгдүгээр сард Мексик, Малайз улсад урилгаар фестивальд оролцохоор болсон гэдгээ дуулгалаа.

А.СҮРЭН

         

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж