Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа энэ үед иргэдийн орон нутгийн замд ноцтой ослууд гарч, хүний амь нас эрсдэх тохиолдлууд буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр /2019.07.30/ 07.00 цагийн орчимд Өмнөговь Ханбогд сумын замд Тоёота маркийн машин онхолдож найман сартай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж замын хөдөлгөөнд оролцох, хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэх, авто машины техникийн бүрэн байдлыг хангах, орон нутгийн замд 80 км-ийн хурдтай зорчихыг анхааруулж байна.
Э.АРИУН