Лэйди Гага хүний нөхөр булаагаагүй

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Лэйди Гага хүний нөхөр булаагаагүй

Лэйди Гага хүний нөхөр булаагаагүй

“A Star is born” кинонд тоглож дуулахаас гадна чамгүй жүжигчин гэдгээ батлан харуулсан дуучин Лэйди Гагаг тус кинонд хамтран тоглосон жүжигчин Брэдли Купертэй амрагийн холбоотой болж, улмаар жүжигчин залуу эхнэрээсээ салсан гэх хов жив гарах болсон. Гэхдээ дээрх мэдээллийг аль аль тал нь үгүйсгэж байсан юм.

Арга ч үгүй биз цуурхал тарахын өмнөхөн Лэйди Гага сүйт залуугаасаа салж, “A Star is born” кино Академийн шагнал хүртэхэд шагнал гардуулах ёслолын үеэр хоёр жүжигчин их л дотно харагдсан. Түүний дараахан Брэдли Купер ч өөрийн эхнэр Оросын супер модель Ирина Шайкаас салж байгаагаа зарласан.

Гэтэл хүний нөхөр булаасан гэгдэж байсан Лэйди Гага огт өөр залуутай үерхэж байгаа нь саяхан батлагджээ. Тэрбээр Брэдли, Ирина нарын салалтад огт хамаагүй бөгөөд дуучин бүсгүй дууны найруулагч Дэн Хортон гэх залуутай хайр сэтгэлтэй болсон бололтой. Шинэхэн хосыг Лос-Анжелесийн кафед болзож байхад нь “People” сэтгүүлийн зураглаачид зургийг нь дурандаа буулгасан байна.

Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хамтдаа ажиллаж байгаа ба Хортон өмнө нь Жастин Тимберлейк, Бруно Марк, Камила Кобельо нарын нэрт дуучидтай хамтран ажиллаж байсан чадварлаг найруулагч гэнэ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж