"Дэлхийн шилдэг автомобиль” шагналыг Нью-Йоркийн авто шоуны нээлт дээр гардуулдаг бөгөөд авто машины салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гэж 2005 оноос хойш тооцогдож иржээ.
Шагналын шүүгчид нь 20 орныг төлөөлсөн сэтгүүлчид юм. Тэдний тодруулснаар “Дэлхийн шилдэг автын дизайн”, “Дэлхийн эко автомашин”, “Дэлхийн жилийн автомашин”, “2015 оны дэлхийн шилдэг люкс ангиллын автомашин”, “Жилийн спортын автомашин” гэсэн таван номинацийн ялагчид тодордог.
BMW шинэ загвар нь люкс ангиллын номинацид тодорхойлогдсон ч тэр нь Mercedes S-Class машинд очив. Харин цахилгаан BMW i8 нь экологийн цэвэр хибрид хөдөлгүүрээр тоноглогдсон хөнгөрүүлсэн бүхээгтэй, гурван цилиндртэй бензиний хөдөлгүүр нь 1,5 литрийн эзэлхүүнтэй ба хойд урд дугуйнд залгагдсан цахим хөтөлгүүр нь 266 кВт/362 морины хүчтэй. Хибрид машин нь 100 км/цагийн хурдыг 4,4 секундад авдаг.
BMW машин нь жилийн шилдэг автогоор хоёр дахь удаагаа тодорсныг хэлэх хэрэгтэй болов уу. Өнгөрсөн онд жилийн ногоон машинаар BMW i3 ялсан билээ.