Нойр сэргээх хөгжилтэй цаг

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Нойр сэргээх хөгжилтэй цаг

Та тооны хичээлдээ хэр сайн байсан бэ. Өглөө нойрмог байхдаа цаг хэд болж байгааг мэдэхийн тулд тоо бодно гэвэл танд зугаатай санагдаж байна уу.

Тэгвэл тоо бодож байж хэд болж байгааг мэддэг хөгжилтэй нэгэн цагийг зохион бүтээжээ. Сэрүүлэг дуугарахад та цагаа аваад хэдэн үйлдэлтэй тоо бодож байж цагаа хэд болж байгааг мэдэх боломжтой.

Ингэснээр таны нойр хурдан сэргэж, буцаж унтахаас сэргийлнэ гэж зохион бүтээгчид нь үзэж байгаа аж.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж