Хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барина | News.MN

Хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барина

Хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барина

Хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барина

АТГ-аас Мэргэжлийн хяналтын газрын дарга болон бусад холбогдох албаны дарга нарын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны бичлэгийг олон нийтэд цацсанаас үүдэн хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийн заалт шүүмжлэл дагуулаад буй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн заалтыг өөрчлөх ёстой, гэвч Ц.Нямдорж сайд “дарж” суугаад байна гэх хардлага ч үүсээд байсан юм. Учир нь хөөн 1,6 тэрбум төгрөгийн авлига авсан этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас одоо хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

Тэгвэл Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийн заалтаар тайлбар гаргажээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм.

Энэ төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна” гэжээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-31 103.57.94.167

Eр нь урд нь хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаагүй биз дээ хулгайчид өөрсөддөө зориулж хууль батлаад л түүнийг нь устгаж улсыг хохироогүй л болгох хэрэгтэй тeлвиз радиогоор нээлттэй ил тод нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй

Avatar

ОД 2019-07-31 122.201.31.150

2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. ӨНӨӨДӨР ХЭДЭН САР ВЭ????.

Avatar

Зочин 2019-07-31 103.229.122.247

oODOO SULLAH HUN BAIHGUI DEE.

Avatar

зочин 2019-07-31 103.212.118.73

Наад хуулийн өөрчлөлтөө буцаан хэрэглэх боломжтойгоор хуульчлаач

Avatar

SBayar 2019-07-31 174.217.9.241

Chadah uu ta nar hehe

Avatar

Зочин 2019-07-31 66.181.179.209

Шударга сайд Нямдорж маан үнэнд гүйцэгдэж байна уу даа

Avatar

Иргэн 2019-07-31 103.57.95.116

Шударга бусаар Хэрэгсэхгүй болгосон хэргүүдэд эргэж үйлчлэхээр хуульчилбал болж байна!!! Түүнээс бүлэг хэргийг тодорхой зорилгоор хэрэгсэхгүй болгосны дараа хийж буй өөрчлөлт гэж харагдаж байна.

Avatar

иргэн 2019-07-31 150.129.140.137

нэмираднаа хулгаичууд.

Avatar

Зочин 2019-07-31 202.126.89.146

Хурдлаач та нар. Шударга бус шүүгчдийг арай гэж номонд нь оруулах гээд ядаж бхад

Avatar

Зочин 2019-07-31 103.212.117.138

Гол гол хэргүүдээ хэрэгсэхгүй болгочихлоо,одоо буцаагаад хэвэнд нь оруулал даа ,хулгайч луйварчид наад хөөн хэлэлцэх хугацаагаар чин тоглоод байна шүү

Avatar

Аврах хүмүүсээ аварцан болохоор өөрчиллөө юу ?? 2019-07-31 66.181.190.245

Хуулийг дуртай цагтаа тухайн цаг үеийнхээ эрх ашигтаа нийцүүлж өөрчилж байдаг парламент Монголоос өөр газар байна уу ?? Өөрсдийнх нь мөнгөө хуваадаг цүнх баригчид шүүхээр орохоор хөөн хэлэлцэх хугацаа нь багасчихдаг, бусад хүмүүст урт болгож байгаамуу ллруудаа. Оймсондоо доллар хийсэн нөхөр, Аззаяа нарыг дахиж авч хэлэлцээрэй ллруудаа.

Avatar

халх 2019-07-31 66.181.185.79

тийм байна тэгж одоо авраад байх авилагчин манай талд байхгүй гэж байгаа юм байна.

Avatar

ugly 2019-07-31 202.131.233.50

Naad Radnaased gedeg duraktaa hariutslaga tootsooroi.
Ter oimsondoo mongo hiisen garuuddaa nohoj shiitgeerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж