Японы өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Сосорхүү түрүүлж, дунд сургуулийн ёкозүна /аварга/ болжээ. “Тоттори Ниши” дунд сургуулийн сурагч болсон А.Сосорхүү хувийн төрөлд түрүүлж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Түүний хувьд ирэх жил ахлах сургуульд орох юм.
2015 онд Баянхонгор аймгаас хүрэлцэн ирж “Хакүхо цом”-ын тэмцээний 11 насанд түрүүлж байсан А.Сосорхүү Япон улсад сүмо бөхийн чиглэлээр суралцах урилгыг авч байсан. Энэ жил “Тоттори Ниши” дунд сургуулийн нэрийг гаргаж, ёкозүна боллоо.
Японы өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 28-д болжээ.
Холбоотой мэдээ