"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо | News.MN

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан "Даншиг наадам Хүрээ цам 2019" шашин соёлын наадмын тов өөрчлөгджээ. Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэллээ.

Харин ямар шалтгаанаар ийнхүү хойшлогдсон тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ жилийн наадамд оролцохоос татгалзсан тул наадмын асуудлыг нийслэлийн удирдлагууд мэднэ гэх тайлбар өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс энэ жилийн "Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсныг хэлэв. Энэ жил нийслэлийн удирдлагууд бурхан шашны томоохон арга хэмжээ болох эл үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь баяр наадмаас илүү өөр төлөвлөгөөт ажилд илүү анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн бололтой.

Даншиг өргөх ёслолыг гаднын жуулчид илүү их сонирхож үздэг. Энэхүү наадмыг үзэхээр манай улсыг зорих жуулчдын тоо ихэсдэг билээ. Гэвч даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчид ирсэн байгаа талаар аялал жуулчлалын компаниуд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76,3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ухаалаг 2019-07-31 66.181.161.22

Энэ баярыг хийх нь маш ашигтай, шашин шүтэх эсэх нь хувь хүний асуудал, харин жуулчид монголд ирж монголчуудад мөнгө өгч байна тэр мөнгөөр нь та нарын цалинг тавьдаг гэдгийг бодмоор юм. Нэг ч гэсэн жуулчин ирж байх нь ашигтай шүүдээ үхэр монголчуудаа. Соён гэгээрүүлэх сэхээтний давхаргаа анхаарахгүй байгаагийн хамгийн нэг илрэл нь энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн бодлоос харагдаж байна.

Avatar

Ухаар!!! 2019-07-31 122.201.21.166

Өнөө үед коммунист нийгмийн үзэл суртал агуулсан кино, ухуулгаар толгойгоо мэдүүлж хайрцаганд орсон хүмүүс байна гэхээр ямар Эмгэнэлтэй юм бэ? Өнгөрсөн үеээ нулмигчид бүгд коммунист үзэлтэн бөгөөд цаг үеэ мэдэрч оюун санаагаа цэнэглэж салхи Оруулдаггүй дуракууд байна дөө.

Avatar

Зочин 2019-07-31 103.26.195.97

Монголчуудын зүрхийг мохоох гэж манж нарын зохиосон үлгэрийг лам нар бодит болгосон утсан хүүхэлдэй нарын тоглолт. Орчин үед түүхээ нарын судалж энэ мэт хар юмнаасаа жигшиж салах ёстой байтал төр нь хүртэл санхүүжүүлж зохион байгуулалтанд нь оролцож байх ч гэж.

Avatar

Зочин 2019-07-31 49.0.212.126

Наадмаар далимдуулж архиа уумаар байна шдэээ, ямар нэгэн юм хийгээчээ

Avatar

Эрдэнэ 2019-07-31 64.119.27.64

Энэ олон хэрэггүй баярыг болиулах хэрэгтэй.Хэнд хэрэгтэй юм.

Avatar

зараа 2019-07-31 182.160.0.63

Гандан хүрээ хийдүүд Монгол улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулдагийг мэдэх хэрэгтэй байна. Лам нар нь бүдүүрцгээгээд мафи царайлсан баян тарган амьтад л байдаг шүү дээ. ядуу чадал муутай хүмүүст ямар дэм туслалцаа үзүүлснийг огт мэдэхгүй юм. Батүүл хотын дарга байхдаа нэг ийм баярыг татвар төлөгчдийн мөнгөөр тэмдэглэж эхэлсэн биздээ. Одоо тэр даншигт дуртай Батүүлээс мөнгө ав

Avatar

л***р юм аа 2019-07-31 162.247.74.74

Хүний арьс нөмөрсөн энэ заваан алмаснуудаа болиулаач ээ. Дээр үед Монгол эд нараар үр хүүхдээ айлгадаг байсан юм гэнэ лээ. Манжийн Монголчуудад айдас хүйтэс мэдэрүүлэх гэж хэргээр цугласан наадам дээр ийм хүний гавал, арьс нөмөрсөн чөтгөрөөр өөрийгөө төлөөлүүлж зүрх зоргийг нь мохоож байсан гэдэг.

Avatar

Зочин 2019-07-31 103.229.176.130

татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болимоор байна.

Avatar

Зочин 2019-07-31 198.98.50.112

Жуулчид гэж худал ярьж шар шашины баярыг татвар төлөгчидийн мөнгөөр хийхээ больёоооо

Avatar

зочин 2019-07-31 202.131.227.30

Энэ заваан юмаа болиочэээ хүний араг яс зүүчихсэн ч байх шиг
18 настай эмэгтэй хүүхэд алаад чөмөгний ясыг нь үлээдэг гээд байгаа юм бас заваан шүү Яахаараа хүний толгойд ийм юм орж ирдэг байна

Avatar

Bogd 2019-07-31 66.181.160.110

Хятадын тодруулсан Банчин богдод мөргөсөн Нийслэлийн Засаг даргын дүү лам ахтайгаа нийлж хорлож байгаа юм бн даа. Монголчууд шашнаараа дамжиж нийлж нягтрахад хятадууд дургүйцэж бн даа

Avatar

бузар шашины баяр 2019-07-31 23.129.64.196

Түвдийн шашины энэ баярыг тэр түвдэд үздэг юм байгаа биз ажилгүй лам нар халиурсан их баяр хийх юм аа. Энэ харь шашины баярыг ерөн хорьж болиулах хэрэгтэй. Монголын мөхөл болгож байсан дүүрсэн хогийн шашин.

Avatar

Зочин 2019-07-31 66.181.160.95

МАНайхан самарч дуусч байна даа.

Avatar

Болд өвгөн 2019-07-31 66.181.160.25

Даншиг хойшлоно гэдэг их учиртай даг шүү. Энэ лам нар ер нь юу сэдээд байна вэ.

Avatar

Нийслэлийн Иргэн 2019-07-31 203.91.115.45

Ер нь больсон нь дээр. Зардлаар нь хэдэн орчин үеийн жуулчдад зориулсан жорлон баривал улс орны нэр хүнд, байгаль, хүмүүсийн эрүүл мэндэд хэрэгтэй. Наад лам нар чинь наадмаас болж зодолдоод эхэлнэ шүү.

Avatar

Зочин 2019-07-31 124.158.110.82

уг нь зохиоход зөв арга хэмжээ ш дээ

Avatar

Монгол хүн 2019-07-31 203.91.115.45

Энэ наадмыг больсон нь дээр. Зардлаар нь ёстой хэдэн сайхан жуулчдад зориулсан жорлон баривал улс орны нэр хүнд, байгаль экологи хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Аягүй хэдэн лам нар нь зодолдоод балайрч өгнө.

Avatar

Зочин 2019-07-31 139.5.216.178

tur ni turuuruu lam ni lamaaraa baisan ni zub tatbariin munguur lam nariig tejeeh shaardlagagui tegeed ch odoo manjid mandal urguh utgagui

Avatar

Хөх 2019-07-31 203.91.115.40

Даншиг яах вэ Хятадууд маш олноороо орж ирж бна Төр байвал анхаараачээ

Avatar

Хөх 2019-07-31 203.91.115.40

Даншиг яах вэ Хятадууд маш олноороо орж ирж байна Энэ янзаараа байвал удахгүй хятадад эзлэхнэ Төр байвал анхаамаар бна

Avatar

БАТ инженер 2019-07-31 119.40.103.3

Аргагүй ээ. Коммунистууд 100 мянган ламаа үгүй хийсэн улс юу хийж цамд оролцох билээ.

Avatar

Наагий 2019-07-31 59.153.114.36

Олон жуулчин авчирж мөнгө олох яах вэ? Хамгийн 1-т жорлонгоо бэлдээчээ….

Avatar

Зочин 2019-07-31 112.72.12.6

ene neg balai wmaar yadag baina . tusuv n orlogoosoo davtsan neg l ih juulchin yrij tusuv burduulne ner dor zohion baiguulaltaar mungu shaasan ulsuud. gol n shariin shashingaasaa salah l heregtei. bui ch gej yvah hereggui zugeer l baigali delhiigee hairlah setgehui ur hoich uedee surgaj uvluulj zaaj surgaj bai

Avatar

Zochin 2019-07-31 202.126.89.242

Хийхгүй дээ

Avatar

Зочин 2019-07-31 202.179.26.48

Нийслэлийнхэн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж худал ярихаа болих хэрэгтэй. Ганц жуулчдад үзүүлдэг наадмаа зохион байгуулж чадахгүй байж.

Avatar

Зочин 2019-07-31 66.181.181.119

увс хүн

Avatar

Зочин 2019-07-31 66.181.182.13

уг наадам буруу зөв тусдаа асуудал байх. гэхдээ төлөвлөөд зарласан ажлаа цуцалж хүн хохироож болохгүй шт. үгүй бсан бол анхнаасаа зарлахгүй байхгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж