"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадам хойшлогдлоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан "Даншиг наадам Хүрээ цам 2019" шашин соёлын наадмын тов өөрчлөгджээ. Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэллээ.

Харин ямар шалтгаанаар ийнхүү хойшлогдсон тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ жилийн наадамд оролцохоос татгалзсан тул наадмын асуудлыг нийслэлийн удирдлагууд мэднэ гэх тайлбар өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс энэ жилийн "Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсныг хэлэв. Энэ жил нийслэлийн удирдлагууд бурхан шашны томоохон арга хэмжээ болох эл үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь баяр наадмаас илүү өөр төлөвлөгөөт ажилд илүү анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн бололтой.

Даншиг өргөх ёслолыг гаднын жуулчид илүү их сонирхож үздэг. Энэхүү наадмыг үзэхээр манай улсыг зорих жуулчдын тоо ихэсдэг билээ. Гэвч даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчид ирсэн байгаа талаар аялал жуулчлалын компаниуд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76,3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж