Францын цэргийн агуулахад хулгай оржээ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Францын цэргийн агуулахад хулгай оржээ

 

Францын армийн баазын зэвсгийн агуулахад хулгай орж их хэмжээний тэсрэх бөмбөг алдагджээ.  Францын өмнөд хэсгийн Марсель хот дахь “Miramas” цэргийн баазын зэвсгийн агуулахаас 180 тэслэгч, 40 гар бөмбөг, 250 граммын 10 хайрцаг пластик тэсрэх бодис зэрэг хулгайлагджээ. Зэвсгийн баазад хулгай өнгөрөгч даваа гаригт шилжих гарсан аж. Гэвч армийн баазад 160 хүн өдөр бүр байрлаж, үнэрч нохойтой эргүүл ажилдаг хэмээн цэргийн албаныхан мэдээлжээ.

 

Энэ хэрэг Францад террорист халдлага гарах эрсдлийг улам нэмэгдүүлж, албаныхныг түгшээж байна. Хулгайн хэргийн дараа Францын батлан хамгаалахын сайд армийн зэвсгийн агуулахыг бүгдийг нь 15 хоногийн дотор шинэ газар руу нүүлгэхийг тушаажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж