Энэ сарын 26-нд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах Нарийн сухайт дахь салбарын нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн харилцагч байгууллагуудын төлөөллүүд болох МАК, Саусгоби Сэндс, Хишиг Арвин Индустриал, Баялаг Энержи Ресурс, Эрдэс Майнинг Оператор ХХК-иудын төлөөллүүд оролцож, шинэ салбарын үүд хаалгыг нээн, тууз хайчлах ёслол амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр харилцагчийн төлөөллүүд шинэ салбарын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн бүтээгдэхүүн дэмжих хэлтсийн үйл ажиллагаа, технологийн газрын үйл ажиллагаа болон техникийн зөвлөх үйлчилгээ зэрэг хэлтэс нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Уг салбарыг нээж, үйл ажиллагаа явуулж эхлүүлснээрээ Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдадаа улам ойртуулан, тэдний тоног төхөөрөмжийг хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллуулж, төлөвлөөгүй сул зогсолтыг таслан зогсоож, илүү үр дүнтэй ажиллуулах зорилготой юм. Энэхүү салбарт Саt® техникийн 700 гаруй нэр төрлийн сэлбэг, оригинал Cat® тос, шингэн, шүүлтүүр, шланг базах үйлчилгээг та бүхэнд үзүүлэх болно. Илүү их амжилтын төлөө хамтдаа.