Багш залуу цэцэрлэгт хүрээлэнгээс 2.1 карат очир эрдэнэ олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Багш залуу цэцэрлэгт хүрээлэнгээс 2.1 карат очир эрдэнэ олжээ

Багш залуу цэцэрлэгт хүрээлэнгээс 2.1 карат очир эрдэнэ олжээ

АНУ-ын Небраска мужийн багш, 36 настай Жош Ланик гэр бүлийн хамт амарч явахдаа Арканзас мужийн Мерфрисборо дахь “Алмазны цар” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс коньякийн өнгөтэй үнэт чулуу олсон байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, тэрбээр “Огт өөр зүйл болох нь илт мэдрэгдэж байсан. Гялалзсан зүйл нүдэнд тусч, барьж үзэхэд ямар нэгэн хурц ирмэг мэдрэгдээгүй” хэмээн ярьжээ.

Багш Жош Ланик эхнэртээ тэрхүү чулууг үзүүлээд, дараа нь эрдэнэсийг цүнхэндээ хийсэн байна. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ долдугаар сарын 24-ний өдөр 37.5 акр хэмжээтэй талбайд алмаз хайн хоёр цагийг өнгөрөөсөн аж. Улмаар ямар үнэт зүйл олсноо мэдэхээр тус цэцэрлэгт хүрээлэнгийн Очир эрдэнийн төвд хандаж, 2.12 карат жинтэй очир эрдэнэ олсноо мэдсэн байна.

Тус цэцэрлэгт хүрээлэнгээс 1906 онд анхны очир эрдэнэ олдож байсан бол тэр цагаас хойш нийт 75 мянга гаруй очир эрдэнэ олджээ. Энэ онд нийт 53.94 карат жинтэй 296 очир эрдэнэ тус цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон нь бүртгэгдсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хэлмэрч Уэймон Кокс хэвлэлийн мэдээндээ "Ноён Ланикийн олсон эрдэнийн чулуу нь шошийн хэмжээтэй, брендитэй төстэй хар хүрэн өнгөтэй, гөлгөр, лийр хэлбэртэй” хэмээн дурджээ. Мөн “Саяхан орсон бороо Ланикийн нээлтэд нөлөөлсөн байж болзошгүй” гэж тэмдэглэсэн байна.

Долдугаар сарын 16-нд орсон борооны дараа паркийн ажилтнууд талбайгаас олон тооны очир эрдэнэ олсныг бүртгэсэн бөгөөд түүний дотор нэг каратын хоёр ч очир эрдэнэ байжээ. Тус цэцэрлэгт хүрээлэн нь "Очир эрдэнэ олсон хүн өөртөө хадгалах" бодлоготой аж. Ланикаас "Очир эрдэнээ зарах уу" гэж асуухад тэрбээр хадгалах бодолтой байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж