Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ

Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл болон Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар /2019-07-30/ Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзлаа.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд ЕСБХБ нь 40 хүртэлх сая ам.долларын санхүүжилт хийх боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх аж. Парк шинэчлэлтийн хүрээнд  эхний ээлжид 100 автобус шинээр авах бөгөөд тэдгээрийн тодорхой хэсгийг  сургуулийн автобус болгох талаар хотын Захирагч санал болголоо. Түүнчлэн одоо ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, төмөр замын депогийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн эдгээр төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техникийн туслалцааг санхүүжүүлэх юм байна.

Орлогод нийцсэн орон сууц барих төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо. Уг төслийн бүтээн байгуулалтын байршлын талаар хоёр тал санал солилцоод Ханын материал  орчимд байх нь илүү тохиромжтой хэмээн санал нэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж