Дарханы замын ажил 5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Дарханы замын ажил 5 хувьтай байна

Дарханы замын ажил 5 хувьтай байна

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор Дархан-Улаанбаатар чиглэлийн шинээр тавьсан түр зам эвдрэл ихтэй,  зорчигчдын бухимдлыг төрүүлээд буй.  Түр замыг тодорхой хэсэгт хааж, хуучин замаар нь зорчуулах, бороо хуртай үед ачааллыг нь тэнцүүлэхээр ажиллаж байгаа ч зорчигчдыг бухимдуулсаар байгаа юм. Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-наас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргасан ч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон байна. Тиймээс тус яамнаас түр замын засварт зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд удахгүй түр замыг засварлах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар болжээ. Түр замын арчлалтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна.

"ДАРХАНЫ ЗАМЫГ АРВАННЭГДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА"

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засварын ажлын явц ямар байгаа талаар “Зам тээвэр хөгжлийн яам”-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа.

-Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлын явц ямар байна вэ?

-Зам засварын ажил зургадугаар сарын 17-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зам засварын ажлын явц 4-6 хувьтай байна. Осол аваар их гардаг есөн цэг дээр нийт 453 хүн, 267 ширхэг техник хэрэгсэл ажиллаж байна. Засвар хийгдэх замын урт 202,3 км. Бид бүгдийг нь хуулаад хаяхгүй, аль болохоор иргэдийг энэ замаар зорчуулах үүднээс 5, 10 км-аар хэсэгчилж засч байна. Нэн тэргүүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчин муу, осол аваар их гардаг есөн цэгийг засварт оруулж байна. Тэмдэг, тэмдэглэгээ, босоо, муруй шугамууд гээд замын стандартыг хангасан байхаар хийж байна. Их засварын дараа Дархан-Улаанбаатарын зам 8 м-ийн өргөнтэй, 5 см-ийн хучилттай, цементээр бүрхсэн  хоёр үе суурьтай болох юм. Олон улсын санхүүжилтээр хийгдэж байгаа учир энэхүү зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байна. Төсөл нэг жилийн хугацаатай явагдана. Гэхдээ бид яаравчлаад өвлөөс өмнө арваннэгдүгээр сард замаа ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

-Борооны үеэр зогсолт хийсэн үү. Ялангуяа түр зам маш их эвдрэлтэй байгаа?

-Мэдээж техникийн шаардлага, зам барих технологийн үүднээс борооны үеэр түр зогсолт хийсэн. Тэхгүй бол чанарт нөлөөлнө. Түр зогсолт хийсэн ч карьерын ажил явагдсаар байсан. Үүнээс гадна өнгөрсөн хэд хоногийн борооны улмаас түр замын эвдрэл, гэмтэл нэмэгдсэн. Ус тогтсон нүх, эвдэрсэн хэсэг, тоосжилтыг бид давхар засаад явна.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж