Цахим бүртгэлд 20 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Цахим бүртгэлд 20 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ

Цахим бүртгэлд 20 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 259 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж буй. Цахим бүртгэлээр төрийн өмчийн цэцэрлэгт нийт 19 мянган хүүхэд шинээр элсүүлэх боломжтой. Тэдний 12 мянга нь хоёр настнууд байгаа бол хамгийн сүүлийн байдлаар байдлаар:

  • Хоёр настай 14154
  • Гурван настай 3 188
  • Дөрвөн настай 2 082
  • Таван настай 1 716
  • Нийт 21 140 хүүхэд цахим бүртгэлд бүртгүүлжээ.

Бүртгэлд хамрагдсан бол цахимаар, санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд наймдугаар сарын 23-ны  баасан гаригийн өглөөний 10.00 цагт цэцэрлэгүүд дээр явагдана. Энэ үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар элсэлтийн комисс зохион байгуулна. Комисст хорооны нийгмийн ажилтан, цэцэрлэгийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцдог. Түүврийн аргаар сонгогдсон хүүхдүүдийн нэрийг нээлттэй, ил тод зарлана.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлд 672 цэцэрлэг, үүнээс төрийн өмчийн 231 цэцэрлэгт 117 мянган хүүхэд хамрагдсан. Харин энэ жилийн хувьд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 гаруй мянган хүүхэд хамрагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж