Орост аюулгүй селфи хийх зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Орост аюулгүй селфи хийх зөвлөмж гаргажээ

ОХУ-д энэ он гарсаар аюултай нөхцөл байдалд гар утсаараа селфи зураг дарах гэснээс болж 10 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Улмаар ОХУ-ын цагдаагийн газраас “аюулгүй селфи” хийх зөвлөмж гаргажээ.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Москва хотноо нэгэн бүсгүй селфи зураг авах гэж байгаад гүүрэн дээрээс унаж нас баржээ. Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард хоёр эрэгтэй Уралын ууланд селфи зураг дарах үед гартаа барьсан гранат нь дэлбэрч амь насаа алдсан аж.

Эцэст нь иргэдийг зэрлэг ан амьтантай, төмөр зам дээр, тэсрэх бөмбөг, галт зэвсэг барин, байшин, гүүрний хашлага дээвэр авирч селфи зургаа авахыг хориглосон байна. ОХУ-ын дотоод хэргийн сайд янзтай селфи зураг авах гээд амиа алдаж болохыг анхааруулсан аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Assocaited Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж