Хятад, АНУ-ын харилцаа зөөлрөв

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Хятад, АНУ-ын харилцаа зөөлрөв

Хятад, АНУ-ын харилцаа зөөлрөв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын “Huawei” компанид бага ч болов энэрэл үзүүлж, Нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хамтран ажиллахыг зөвшөөрч байгаа аж. Энэ нь нийт $360 гаруй тэрбумын дүнтэй худалдаанд нөлөөлж байгаа Америк-Хятадын зөрчил маргаан өндөрлөх магадлал өндөр болсныг илтгэж байна.

АНУ-ын фирмүүд дэлхийн топ үйлдвэрлэгчийн хувьд Шанхайд болсон хоёр орны худалдааны харилцаанд  гол үүргийг гүйцэтгэдэг байна. Өнгөрсөн онд хоёр орны төрийн тэргүүн нар уулзах үеэр бүтэн жил үргэлжилсэн худалдааны дайныг төгсгөх яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр ярилцсан аж. Хятадын талаас хөдөө аж ахуйн салбарын  том хэмжээний худалдааны авалт хийхээр төлөвлөснөөс хоёр орны харилцаа зөөлрөх болжээ. Хятадын мэдэгдлийн дараа АНУ-аас худалдааны харилцаанд эмзэг материалын худалдан авалт анхаарал татаж буйг онцолжээ. Гэвч Хятадын 35 компаниас ирүүлсэн 50 гаруй лицензүүдэд хараахан хариу илгээгүй байна.

Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд импортын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг хамааруулсан олон тэрбум ам.долларын маргаан олон улсад эдийн засгийн тодорхойгүй байдлыг үүсгээд буй юм. Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын эрдэнэсийн сангийн дарга Стивен Мнучин Хятадын худалдааны төлөөлөгчтэй уулзсан нь эдийн засгийн маргаан эхэлснээс хойших анхны нүүр тулсан уулзалт байв.

АНУ-ын талаас Хятадын хандлагыг зөөлрүүлэхийн тулд “Huawei” брэндийн эсрэг эдийн засгийн арга хэмжээгээ эргэн харах болжээ.

Ингэснээр АНУ-аас Хятадад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлох ажил хялбар өрнөх аж. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын “Huawei” брэндийн захиралтай уулзаж, худалдаан зөрчлийг хэлэлцсэн байна. Хятадын эсрэг эдийн засгийн хоригийн эсрэг олон улсын брэндүүд Бээжингээс гадна үйл ажиллагаагаа явуулахаар хичээж эхэлсэн юм. АНУ-аас Хятадтай өрнүүлж буй худалдааны дайны хүрээнд хоёр тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт тариф тогтоосон билээ. АНУ-ын худалдааны дайны зөрчлийн улмаас Хятадын компани өнгөрсөн онд 900 сая ам.доллар буюу 4 хувийн орлогоо алджээ.

Вашингтон, Бээжин хоёрын хооронд дэгдэж, улам даамжран ширүүсч буй худалдааны дайн нь Төв Азийн бүс нутагт ашигтай тусч мэдэхээр байна. Хятад улс өмнө нь голдуу АНУ-аас худалдан авч байсан бараа бүтээгдэхүүнийг тус бүс нутгийн улс орнуудад их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Түүнээс гадна, Хятадын “Нэг бүс, Нэг зам” мега төслийн ачаар Хятад улс болон Төв Азийн орнуудын хоорондох тээврийн сүлжээ эрс сайжирч, барааг тээвэрлэхэд хялбар дөхөм болсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сараас эхлэн Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд шинээр гаалийн татвар ногдуулсан юм. Хятадын 34 тэрбум долларын бараанд татвар ногдуулах тухай шийдвэр 7 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсны дараа Бээжингийн эрх баригчид Америкийн экспортлогчдод хариу цохилт өгч, шар буурцагнаас авахуулаад цахилгаан автомашин хүртэлх олон төрлийн бараанд татвар ногдуулсан байна. Одоогийн байдлаар АНУ-ын талаас Хятадын $250 тэрбумын дүнтэй бараанд, Хятадаас АНУ-ын $110 тэрбумын дүнтэй бараанд импортын өндөр татвар ноогдуулаад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж