Манай цэргийн инженерүүд эхний хэсэгт БНХАУ, ЛАОС улстай өрсөлдөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Манай цэргийн инженерүүд эхний хэсэгт БНХАУ, ЛАОС улстай өрсөлдөхөөр боллоо

Манай цэргийн инженерүүд эхний хэсэгт БНХАУ, ЛАОС улстай өрсөлдөхөөр боллоо

“Армейские игры-2019” олон улсын тэмцээний нэг төрөл болох “Инженерийн томъёолол” тэмцээнд манай улсын цэргийн инженерүүд анх удаа оролцох гэж байгаа билээ. Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Лаос, Пакистан, Беларусь улс гэсэн 6 орон оролцож байгаа юм байна. Баг тамирчдыг “Инженерийн томъёолол” тэмцээний шүүгч, Маршал А.И.Прошляковагийн нэрэмжит “Тюмень” хотын цэргийн инженер командын их сургуулийн захирал, хошууч генерал Ф.Д.Евмененко угтан авч амжилт хүссэний дээр тэмцээний ерөнхий дүрмийг танилцуулан, зааварчилгаа өгсөн байна. Энэ сарын 27-ны өдөр багууд сугалаагаа сугалан манай тамирчид 3 номерыг сугалан, эхний гараанд БНХАУ, Лаос улсын багтай өрсөлдөхөөр боллоо. Тэмцээн 8 дугаар сарын 4-ний өдөр тоотын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэх ажээ.

Мөн эл өдөр багууд техникүүдээ хүлээн авч, уралдах газар оронтойгоо танилцсан байна. “Инженерийн томъёолол” олон улсын тэмцээн нь 6 нэгж техниктэйгээр өгөгдсөн даалгаварыг буухиа хэлбэрээр гүйцэтгэх юм. Манай улсаас шүүгчээр Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан томилогдсон бол багийн ахлагчаар Зэвсэгт хүчний Гүүр ус гатлалтын тусгай батальон 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхцог, багийн ахлах дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндорж нар ажиллаж байна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж