Далай ламын зургийг гэртээ залсан түвдүүдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Далай ламын зургийг гэртээ залсан түвдүүдийг саатуулжээ

Далай ламын зургийг гэртээ залсан түвдүүдийг саатуулжээ

Түвдийн шашны удирдагч XIV Далай ламын мэндэлсэн өдөр энэ сард тохиосон билээ. Хятадын баруун нутгийн Сичуань мужийн цагдаа нар Далай ламын мэндэлсэн өдөр тус мужид оршин суудаг түвдүүдийн гэрт нэгжлэг хийх үеэр гэртээ Далай ламын зургийг залсан иргэдийг зодож, саатуулсан байна. Мөн Далай ламыг урт наслахыг ерөөж, олон нийтийн мөргөл зохион байгуулсан, мөргөлд оролцсон иргэдийг баривчлан саатуулсан аж.

Хятад улс нь Энэтхэг рүү дүрвэсэн Далай ламын зургийг гэртээ залж, түүний төлөө мөргөл залбирал зохион байгуулахыг хориглодог. Ийм үйлдэл гаргасан хүмүүсийг “салан тусгаарлагч” хэмээн үздэг юм. Хятадын засгийн гадрын төлөөлөгчид сургуулиудаар явж, багш сурагч нарт анхааруулга, ухуулга хийдэг аж. БНХАУ-ын Засгийн газраас 1996 онд дэлхийн буддын шашны хамгийн том төвүүдийн нэг Түвдийн нийслэл Лхас хотод орших Гандан хийдэд Далай ламын зургийг байршуулж, олон нийтэд үзүүлэхийг хориглож байсан ч 2013 онд уг журмыг халсан билээ.

Эх сурвалж: www.rfa.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж