Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны долдугаар сарын 6-ны өдрийн зарлигаар Эрчим хүчний салбарт он удаан жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж төрийн одон, медалиар шагнагдсан зарим хүмүүст УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Алтан гадас одонгоор, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн оруулгын слесарь Наранжавын Ганчимэг, тус компаний Албаны дарга Мэндийн Оюун-Эрдэнэ, тус компаний Хэсгийн инженер Бадамсүрэнгийн Тогосмаа, тус компаний жолооч Цэндийн Ганболд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэсгийн ахлах Тоюусангийн Түмэндэлгэр, тус компаний Сургалтын инженер Доржийн Саранчимэг, тус компаний Хэсгийн ахлах Цэндбазарын Сайнбаяр, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ня-бо Алтангэрэлийн Нарантуяа, тус компаний Төвийн бүсийн салбарын Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Лувсанбазарын Мягмарбат, ДЦС-4 ТӨХК-ийн засварчин Даваагийн Баярсайхан тус компаний Ерөнхий тогооч Ядамсүрэнгийн Гэрэлмаа, ДЦС-2 ТӨХК-ийн Хэлтсийн дарга Гочоогийн Хүрэлбаатар, тус компаний кассын нярав Намидийн Ундрах, тус компаний өндөр настан Дэмчигийн Ёндон, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан Пүрвээгийн Оюунгэрэл, Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн ажилтан Нацагийн Идэрыг тус тус шагнажээ.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн Лабораторын эрхлэгч Чүлтэмийн Энхтуяа, тус компаний Ээлжийн машинч Цэнд-Аюушын Цэцгээ, тус компаний Хэсгийн инженер Пүрэвийн Төрбат, тус компаний Засварын слесарь Санзайжавын Батнасан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ахлах ня-бо Уламбаярын Байгальмаа, тус компаний Монтёр Гомбын Бадралсайхан, Лхамсүрэнгийн Баттулга, тус компаний Албаны үйлчлэгч Мөнх-Очирын Батсайхан, тус компаний Инженер Гэндэнжамцын Даваасамбуу, тус компаний Ахлах мэргэжилтэн Лхагваагийн Тунгалаг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Монтёр Мулдавын Ганбаатар, тус компаний Нярав Нэргүйн Ганбат, тус компаний Техникч Дашдоржийн Бат-Өлзий, ДЦС-4 ТӨХК-ийн Хэлтсийн дарга Сайнжаргалын Анхбаяр, ДЦС-2 ТӨХК-ийн Засварын инженер Лхамжавын Ангараг, тус компаний Ээлжийн мастер Мижирийн Нямдаваа, тус компаний Химийн лаборант Мягмарын Хажидмаа, ДЦС-3 ТӨХК-ийн Цехийн дулаалагч Билешбайгийн Катира, Диспитчерийн Үндэсний төвийн Тооцооны инженер Бямбын Отгонханд нарыг тус тус шагнажээ.
Шагнал гардуулахад Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан болон смалбарын үйлдвэр, компанийн удирдлагууд байлцав.