Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Налайх дүүрэгт болж өндөрлөлөө.
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Налайх дүүрэгт болж өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн 11 байгууллагын 140 гаруй тамирчид оролцсоноос ХХБ-ын тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, арван хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа гуравдугаар байр эзэлж амжилттай оролцлоо.
Энэхүү тэмцээнд Хилийн 0243 дугаар ангийн ахлах ахлагч Н.Мөнхбаяр 5000 метрийн зайд алт, 10.000 метрийн зайд мөнгө. 4х400 буухиа гүйлтэд хүрэл, Хилийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин ахлах ахлагч Д.Гантулга 10.000 метрийн зайд алт, Хилийн 0303 дугаар тусгай салбарын дэд ахлагч Э.Төртогтох 200 метрийн зайд хүрэл, 400 метрийн зайд алт, 4х400 метрт хүрэл, Хилийн 0164 дүгээр ангийн дэд ахлагч Б.Эрдэнэ-Очир гурвын харайлтад хүрэл медаль хүртэв.
Мөн Хилийн 0285 дугаар ангийн дэслэгч С.Шалхар бөөрөнцөг түлхэлтэд мөнгө, Хилийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин Н.Жолдас 800 метрийн зайд мөнгө, 4х400 метрийн буухиа гүйлтэд хүрэл, Г.Алтансүх 4х400 метрийн зайд хүрэл, тус салбарын цанын сургагч Ж.Халиунаа 4х400 метрийн буухиа гүйлтэд мөнгө, тамирчин Н.Ганхишиг 800 метрийн зайд мөнгө, 4х400 метрт мөнгө, О.Мөнхтүмэн. Ч.Бат-Оюун нар 4х400 метрийн зайд мөнгөн медаль тус тус хүртсэн юм.
Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР