Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болсох билээ. “Токио 2020” Олимпийн наадам эхлэхэд 359 хоногийн хугацаа үлдсэн энэ үед япончууд жүдо бөхийн ДАШТ-д бэлтгэж байна. Олимпийн өмнөх жилийн сорилго болсон ДАШТ-д дэлхийн хүчтэнүүд олноор очноо. Тиймээс Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон билээ.
ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй юм. Мөн эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдгүүд энэ жилийн ДАШТ-ийг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиогийн багт багтаагүй.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч холбооноос шийдвэрээ гаргаж, түүний жинд залуу бөхийг оролцуулахаар болсон. Энэ мэтчилэн Монголын багийн бүрэлдэхүүн тодорсон ч шилдэг тамирчид өнжихөөр болсон.
“Рио 2016” Олимпийн наадамд Монгол Улсын жүдо бөхийн баг 14 жингийн 13-т нь эрхээ аван оролцож байсан. Тэгвэл “Токио 2020”-д бүх жинд эрхээ авахаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөх эрхийн төлөө жүдочид бэлтгэгдэж байна. Монголын баг эдгээр өдрүүдэд үндсэн бэлтгэлд хамрагдаж байна.
“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх томоохон сорилго болсон ДАШТ эхлэхэд 20 гаруй өдрийн хугацаа үлдлээ.
ДАШТ-д өрсөлдөх жүдочид:
ЭМЭГТЭЙ:
- 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
- 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
- 57 кг: Л.Энх-Отгон
- 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
- 70 кг: Ц.Энхчимэг
- 78 кг: О.Мөнхцэцэг
ЭРЭГТЭЙ:
- 60 кг: Д.Амартүвшин
- 66 кг: Ё.Басхүү
- 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
- 81 кг: О.Ууганбаатар
- 90 кг: Г.Алтанбагана
- 100 кг: Л.Отгонбаатар
- +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.
ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.
Ok 2019-07-31 188.23.217.162
Sumiya odoo hereggui bolson Bna lee. b**s n tomrood, boovnii ajil ikh hiigeed yvtsguu. Bas bie ih tooson Bna bilee
Зочин 2019-07-31 104.162.237.244
Естой гое зураг бн
ЭХНЭР 2019-07-31 66.181.161.64
ГЭР БҮЛ САЛСАН НӨХДҮҮДИЙГ ЯВУУЛМААРГҮЙ БАЙХЫ. ЦААШИД АНХААРНА УУ БАЙРЛАЛАА БАЯРЛТИАЙ
ИХ БӨӨ 2019-07-31 103.240.241.110
+100д дандаа 2метр шахуу бөхчүүд байхад 2хөгшин намхан шалны алчуур явуулахаасаа ич алт хүрэл авсан 2хүүг явуулах алсын хараа алга
SUMIYAD 2019-07-31 103.229.120.114
SUMIYA HUDUUNII HUUSUN MANTUU BJ BAS HOTJOH GEED IH HAMRAA SUHSUN HUUHEN BNLEE. HARVAAS HUDUUNII HAR BOR HETSUUHEN L HUUHEN SHDEE KKK
Зочин 2019-07-31 203.91.115.37
Хотоос хүн шидэх нь битгий хэл шидүүлээд бүтэн үлдэх ястай хүн ховор байхаа, атаархаж харин чадна шүү
55555 2019-07-31 202.126.89.123
Г.Болбаатар ,Хэрлэн сайн байгаа . Сүүлийн мэдүүлэг аваагүй байгаа. 60.66 ??? Баянхонгорынх бол яваад байна шүү .
sfghs 2019-07-31 202.179.27.4
Хэрлэн сайн байгаа шүү дээ. Олон жил хичээж байна даа
Зочин 2019-07-31 66.181.186.147
Толгой нь ажилладаггүй юм байна л ээ…
hjhj 2019-07-31 124.158.90.46
Улсын аваргад түрүүлээд ч хэрэг алга.
Коля 2019-07-31 66.181.179.121
Г.Болдбаатар Хэрлэн,Батцэцэг гээд шилдгүүдээ явуулах ёстой байсан юм даа