Говьсүмбэр аймгийн 25 жил, Төвийн бүсийн их хурд “Боржигон 2019” наадам Говьсүмбэр аймгийн Баянтал сумд амжилттай зохион байгуулагдлаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн түр хүрээ байгуулж, хүрээний даргаар Нийтийн хэв журам хамгаалалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын дэд дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл ажилласан юм.
Хамгаалалтад Эргүүл хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Тээврийн цагдаагийн алба, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид наадам үзэж сонирхохоор ирсэн 12,000 мянга орчим иргэд цугласан хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөө, зураглалын дагуу зохион байгууллаа.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд болон засгийн газар, улсын их хурлын гишүүд хүрэлцэн ирж оролцсон юм.
Энэ үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ухуулга, санамж зөвлөмж, сэрэмжлүүлэгийг бэлтгэн иргэдэд хүргэж ажиллаа.
Монгол улсын засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн 25 жил, Төвийн бүсийн их хурд “Боржигон 2019” наадам хамгаалалт зохицуулалтыг батлагдсан төлөвлөгөө зураглалын дагуу хэвийн зохион байгуулж, алба хаагчид үүргээ зөрчил, дутагдалгүй гүйцэтгэн иргэд өргөн дэлгэр наадлаа.
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ