Дуучин У.Далантай бухимдав

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Дуучин У.Далантай бухимдав

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын "Гран При" шагналыг хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар ард түмнээ баярлуулж, 80 сая төгрөгөөр шагнуулж байгаа билээ.

Харин энэхүү үйл явдалтай зэрэгцэн МУГЖ У.Далантай Монголоос хамгийн анх Гран При авч байсан тухайгаа фейсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрээр 2001 онд П.Словцовын нэрэмжит дуурийн дулаачдын олон улсын уралдааны Гран При шагналыг хүртэж байсан ч тухайн үед хэн ч ойшоолгүй өнгөрч байсан гэнэ.

Тэрээр “Би нэг л зүйлийг ойлголоо. Ардын хүүхдийг алаг үзэж болдог гэдгийг. 2001 онд би анх Гран При гэдэг шагналыг авч ирж байлаа. Өдий болтол урамшуулал авах нь битгий хэл дуурийн театрын бөгс бөөрөөрөө нийлсэн хэсэг мафид хэрчүүлж муу муухайгаараа дуудуулаж өдий хүрсэн дээ” хэмээн цахим хуудаснаа гоморхонгуй бичжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж