Есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутан мэдүүлэг өгөхөд бэлэн | News.MN

Есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутан мэдүүлэг өгөхөд бэлэн

Есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутан мэдүүлэг өгөхөд бэлэн

Есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутан мэдүүлэг өгөхөд бэлэн

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхагийг онгоцоор мөргөн нураасан алан хядах ажиллагааны гол буруутан гэгддэг Халид Шейх Мохаммед мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа талаар “The Wall Street Journal” мэдээлжээ.

Тэрбээр АНУ-тай тохиролцохыг хүссэн байна. Тус алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсыг алан хядагчдыг санхүүжүүлдэг хэмээн буруутгаж, тус улсын эсрэг гомдол гаргасан байдаг. Тиймээс Халид Шейх Мохаммед хохирогчдын ар гэрийнхэнд туслан Саудын Арабын эсрэг нэхэмжлэлд хамтран ажиллана, харин АНУ оронд нь түүнийг цаазаар авахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

Халид Шейх Мохаммедыг 2003 онд Пакистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр түүнийг баривчлан, Тагнуулын төв газрын нууц шоронгуудын нэгд 3,5 жил хорьж, хэрцгий аргаар байцааж байсан гэх бөгөөд 2006 онд Гуантанамо руу шилжүүлсэн юм.

Эх сурвалж: WSJ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж