Л.Болдбаатар: Би 13 жил дуулж байж гавьяат цолыг авлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатар: Би 13 жил дуулж байж гавьяат цолыг авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордоны  9 хөлт цагаан тугт ёслолын танхимд төрийн дээд одон медаль гардуулаа.

Тодруулбал Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор зохиолч, орчуулагч Ж.Нэргүй, Гавьяат жүжигчин цол тэмдгээр дуучин Л.Болдбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Л.Шаравдорж, Хөдөлмөрийн баатар цолоор Б.Зангад, Ардын жүжигчин цолоор Ц.Цэрэндорж,  Гавьяат тамирчин цолоор С.Миеэрагчаа, Гавьяат хуульчаар О.Зандраа нарын хүмүүсийг шагналаа.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн орлогч Д.Даваасамбуу Аж үйлдвэрийн  гавьяат, СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарч, Булган аймгийн багш Г.Банзрагч, МУБИС-ийн салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нар гавьяат багш цолоор тус тус шагнууллаа. Мөн Дорнод, Ховд аймгаас улсын баяр наадмаар гавьяат малчин мэндэлсэн юм.

Эх орон, эжий аав, нутаг усны тухай олон сайхан дуугаар олонд танигдаж, 10 жил төрсөн өдрөөрөө бие даасан уран бүтээл туурвисан МУГЖ Л.Болдбаатар “Маш их баярлалаа, төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Цаашдаа уран бүтээлээ амжилттай хийнэ. 1998 онд СУИС-д ороод 2005 онд төгссөн. Тэрнээс хойш арван хоёр гурван жил дуулж байна. Есөн цомог гаргасан байна. 10 удаа бие даасан тоглолт хийсэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Харин олон жилийн дараа гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан С.Мияарагчаа  “Миний амжилтийг үнэлснээс гадна манай тамирчдын шагнал шүү. Та бүгдийн минь хүч хөдөлмөр шүү. 17 жил жүдо бөхөөр хичээллэж чамгүй амжилт гаргалаа. Энэ хугацаанд бас чамгүй амжилт гаргасан. Монголын хүчтэй тамирчдад хүчтэй өрсөлдөгч байж, ард нь бэлдэж өгч байсныг минь үнэлж энэ шагналыг өгсөн болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Шагнал гардсан хүмүүст хандан баяр хүргэсэн Ерөнхийлөгчийн үгийг тун удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж