Москвагийн зоопаркад энэ жил Хятадаас хулсны хос баавгай хүлээн авсан. Эрэгчин Жуи 2016 онд, эмэгчин Диндин 2017 төрсөн. Хулсны баавгайнуудыг Орос-Хятад улсын хамтран хийх судалгаа шинжилгээний ажилд зориулан энэ жил Москвад авчирсан юм.
Зоопаркийн зүгээс баавгайнуудыг бие биед дасгахаар ойр ойрхон уулзуулж байгаа хэмээн зоопаркийн ажилтан РИА Новости-д ярьсан байна. “Одоогоор тэд дөнгөж бие биеэ таньж, мэдэрч байгаа. Хулсны баавгай бол хосоор амьдардаггүй. Одоогоор баавгайнууд богино хугацаанд ч гэсэн хоорондоо тоглож байгаа, бас муудалцах үе ч байна. Гэхдээ бид ирэх жил үр төлийг харна гэж найдаж байгаа” хэмээн зоопаркийн ажилтан хэлжээ.
Байгаль дээрээ ч хулсны баавгай жил бүр төл өгдөггүй, ихэвчлэн хоёр бамбарууш төрүүлж, нэгийг нь өсгөдөг байна. Хятадын зоопаркууд хоёр бамбаруушийн нэгийг эхэд нь үлдээж, нөгөөг “үрчлэн” авч угждаг ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ