ОХУ-ын Автозамын шинжлэх ухаа, судалгааны институт нэгэн шинэ стандарт бий болгохоор судалж байна. Энэ нь зөвхөн өвлийн улиралд ашиглах мөсөн зам юм. Улирлын чанартай ашиглах энэ замыг дулааны улиралд ашиглаж байсан зам дээр, мөн хөлдсөн гол, мөрөн дээгүүр мөсийг үелэн давхарлаж, эсвэл дагтаршуулсан цас, мөсөн үетэй байхаар төлөвлөж байгаа ажээ.
Замыг хэрхэн тавих, ашиглах зэрэг холбогдох стандартыг институт боловсруулж байна. Мөн замын хөдөлгөөний ачааллаас хамааран зэрэглэлээр ангилах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ