Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНСУ-ын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНСУ-ын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: БНСУ-ын шигшээ баг

2019 оны ДАШТ-д өрсөлдөх Ази-Номхон далайн бүсийн орнуудын найман эрхийн нэгийг Өмнөд солонгосчууд авч чадсан. Чадсан гэдгийн учир нь БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг олимп, дэлхийн аваргад байнгын өрсөлдөгч байж чаддаггүй. 1996 оны Атлантагийн олимпийн наадмаас хойш олимпийн наадамд оролцож чадаагүй бол 1998, 2002, 2006, 2010 оны ДАШТ-ийг өнжөөд, 2014 оны дэлхийн аваргад оролцсон байдаг. Ийнхүү Өмнөдийн залуус сүүлийн 2 удаагийн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.

Азийн наадам, ААШТ-д бараг л медалиас мултардаггүй Өмнөд Солонгосын шигшээ баг Ази-Номхон далайн бүсийн I шатны А хэсэгт багтан Шинэ Зеланд, БНХАУ болон Хонгконгийн багуудтай өрсөлдөж 4 хожил, 2 хожигдолтойгоор хэсгээсээ хоёроор дараагийн II шатанд шалгарсан. Хэсэгтээ Хятад, Шинэ Зеландын шигшээ багуудад тус бүр нэг хожигдсон ч 4 хожил авч чадсан. II шатанд Шинэ Зеланд, Ливан, Сири, Хятад, Йорданы шигшээ багуудтай өрсөлдөхдөө маш амжилттай тоглож, 10 хожил, 2 хожигдолтойгоор Ази-Номхон далайн бүсээс 4 дэх эрхийг авсан юм.

Өмнөдийн залуус ДАШТ-д Орос, Аргентин болон Нигерийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд тэдний хувьд хожил авах нь чухал болов уу? Сүүлийн хоёр ДАШТ-д өрсөлдөхдөө ганц ч хожил авч чадалгүй гэртээ харьж байсан. Хэдийгээр ФИБА-ын чансаагаар Нигерийн дээр бичигдсэн ч А.Амину, И.Диогу тэргүүтэй Африк залуус Өмнөдийн залууст тийм ч амархан бууж өгөхгүй байх. Харин Аргентин, Оросын шигшээ багууд олимп, дэлхийн дэвжээнд БНСУ-ын шигшээ багт хожигдож байсан тохиолдол үгүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж