Дэлхийн аваргад оролцох ах дүүс

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргад оролцох ах дүүс

Дэлхийн аваргад оролцох ах дүүс

Энэ оны дэлхийн спортын хамгийн том үйл явдал бол Хятадад ирэх сарын 31-нд эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ юм. Дэлхийн аваргад оролцох шилдэг 32 шигшээ баг хэдийнэ цугларалтдаа гараад байгаа бөгөөд Грекийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ах, дүү Антэтокунмпо нар багтсан. Яннис болон Танасис Антэтокунмпо нар 2016 оны Риогийн олимпийн сонгон шалгаруулалтаас эхлэн хамтдаа тоглосон бол энэ жилийн ДАШТ-д том ах Костас Антэтокунмпо нь шигшээ багтаа дүү нартайгаа хамт нэгдэж байна.

Хятадад өрсөлдөх грек ах, дүүсээс гадна энэ удаагийн ДАШТ-д хэд хэдэн ах, дүүс өрсөлдөнө. Шинэ Зеландын шигшээ багт ах, дүү Тай Уэбстер, Кори Уэбстер хоёр дэлхийн аваргад дараалан хамтдаа, Нигерийн шигшээ багийн Аль-Фарук Амину, Аладе Амину, Испанид Уилли Эрнангомес, Хуан Эрнангомес, Оросын Дмитри Кулагин, Михайл Кулагин, Венесуэл улсын шигшээ багт Хосе Варгас, Грегори Варгас, Канадад Филип Скрабб, Томас Скрабб, Польшийн шигшээ багт Матеуш Понитка, Марсело Понитка нар байгаа юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж