Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжив

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжив

Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжив

Хэнтийн аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар хэрг прокурорт шилжсэн байна.

Д.Гантулгад холбогдох хэргийг урт хугацаагаар шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хүчингийн хэргийг шалгах хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард "Вива сити" хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр энэ хугацаанд давхар шалгасан тухай мэдээлэл бий юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж