Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд | News.MN

Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

НААДАМ -2019

Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” даншиг наадам, Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам болон “Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадам, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Даншиг наадмуудын сонин хачнаас хүргэе.

ХӨВСГӨЛ

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” нэртэйгээр Даншиг наадмын хүрээнд боллоо. Наадмын арга хэмжээ эхлэхээс өмнө шөнө нээлт болно гэсэн мэдээлэл олонд тарсан. Тиймээс хоймор нутгийн наадмын нээлт эртнээс анхаарал татаж байсан юм. Энэхүү түүхэн нээлтийг хөвсгөлчүүд эхлүүлж чаджээ. Аймгийн төв талбайд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан байгуулсан цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг аж. Шинэлэг өнгө аястай нээлтийн арга хэмжээ шөнө болсон ч хөвсгөлчүүд наадмын нээлтийг шөнө хийсэн тохиолдлоор анхдагч боллоо. “Хотгойдын хурд” Даншиг наадам болж байгаатай холбогдуулан нутгийн ард иргэдээс гадна дотоод, гадаадын зочид Хөвсгөл нутгийг зорьсон.

Аймгуудын түүхэн ойд Улсын цолтой бөхчүүд түрүүлэх нь ховор байдаг. Энэхүү даншиг наадмын бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэн, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир нар их шөвөгт үлдсэн юм.

Хөвсгөлчүүд баяр наадмаараа Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж, 182 хүний амь насыг аварсан, Үйлчилгээний Гавьяат ажилтан Х.Мөнхбатыг гурван өрөө байраар шагнан урамшуулсан нь сайн мэдээллийн нэг байлаа. Түүний онцгой байдлын албанд үзүүлсэн аврах ажиллагаанууд олон бий.

“Хотгойдын хурд 4” уралдааны уламжлалт зургаан насны морьдын уралдааны бай шагнал өндөр байлаа. Энэ удаа хурдан морины эхний таван байрыг 1-10 сая төгрөгөөр шагнажээ.

 

БАЯНХОНГОР

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам олны анхааралд байлаа. “Мянган мутарт Жанрайсаг бурханы авшиг”, “Цэнд-Аюуш бурханы насны авшиг” хүртээх шашин номын үйл ажиллагаа, Ламын гэгээтний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагтад Бат оршил өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа наадмын гол арга хэмжээний нэг байсан юм. Гэхдээ үүнээс илүүтэй наадмын нээлтийн арга хэмжээнийн үеэр сарлаг зугтааж, Баянхонгорын наадмыг анхаарахаас аргагүй болсон.

Санамсаргүй үйлдэлтэй сахилгагүй сарлагийг цагдаагийн хамгаалалтад саатуулж чадсан ч энэ нь олон нийтэд хүрч чадсан. Энэ талаар Ардын уран зохиолч Тангадын Галсан “Ламын гэгээний цамын бүжигт сарлагийн бүжиг гэж байдаг. Энэ удаад Хонгор нутгийнхан маань цамын бүжигтээ сарлагийн бүжиг гэж гаргаагүй болохоор сарлаг өөрөө цамын бүжгээ жинхэнэ ёсоор нь хийчихлээ” гэсэн тайлбар олон нийтэд өгсөн юм. Нутгийн ард олон ч санамсаргүй үйлдэл гаргасан сарлагийг буруутгаагүй. Гэхдээ сарлаг Баянхонгорын Даншиг наадмын нээлтийн нэгэн чимэг болж чадсан.

ӨМНӨГОВЬ

1999 онд буюу одоогоос 20 жилийн ѳмнѳ говь шанхын хурдыг сэргээхээр “Говь шанхын хурд-6” наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Анхны наадам говь шанхын хурдан адууны ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр Цагаан товог хэмээх газар зохион байгуулагдаж байжээ.

Жил ирэх бүр цар хүрээгээ ѳргѳжүүлж, Гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрдэм тѳгс уяачид, эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бѳхчүүд зорин ирдэг улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж, зургаа дахь удаагаа зохион байгуулжээ. Бусад аймгуудын Даншиг наадмыг бодвол говьчууд чимээ багатай өнгөрлөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт анх удаа болсон “Торгоны зам” авто ралли Манлай, Цогтцэций, Ханхонгор, Даланзадгад, Ханбогд сумдаар дайран өнгөрөгч, наадамчин олон саатсан удаатай. Баяр наадмын өмнө авто раллигаар олны анхааралд байсан өмнөговьчууд “Говь шанх 6” наадмыг даруухан тэмдэглэжээ.

Наадмын үеэр болсон хүчит 128 бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна.

ДОРНОД

Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан эхлэхээс өмнө зохион байгуулах хорооноос уралдааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, логоны уралдаан зарласан. Уг уралдаанд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарч байсныг олон нийтэд мэдээлж байсан билээ. Тиймээс энэ бүсийн уралдаан олны анхаарлыг эртнээс татаж эхэлсэн.

Мөн Зүүн бүсийн хурд наадам нь Дорнод аймагт дөрөв дэх удаагаа болж байгаа нь энэ. Тиймээс шинээр Улсын харцага цолтонтой болсон дорнодчууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр эртнээс бэлтгэсэн нь наадмыг бэлтгэл ажлаас харагдсан билээ. Харамсалтай нь, энэ наадамд гадны бөхчүүд буюу зэргэлдээх нутгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан нь том дуулиан болсон юм. Тэр дундаа Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Улсын аварга цолонд хүрсэн Э.Оюунболд наадмыг хүндэтгэн очсон ч зодоглож чадалгүй буцсан үйл явдал болсон.

Наадмыг зохион байгуулах Бөхийн салбар комиссоос бөхийн барилдаанд гадны гэх тодотголтой бөхчүүдийг барилдуулаагүй нь Улсын аварга Э.Оюунболд /Хэнтий/, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/, Улсын начин Б.Серик /Баян-Өлгий, Д.Анарын найз/ нарыг буцахад хүргэсэн юм. Энэ үйл явдал Зүүн бүсийн гэж нэрлэгдсэн наадмын уур амьсгалыг эвдэж, жалга довны үзэл гаргалаа гэх шүүмжлэлд хүргэсэн. Энэ хэрээр наадмаа хийгээд байх уу, эсвэл заавал шинэ цолтон төрүүлэхийн тулд Улсын цолтой бөхчүүдийг буцаах уу? Энэ асуулт Дорнод нутгийнханд үлдсэн. Зүүн бүсийн хэмээх тодотголтой энэ наадам иймэрхүү дүр зурагтай өндөрлөж, ирэх өдрүүдэд ярих сэдвийн нэг болж үлдлээ. Мэдээж энэ наадмаас аймгийн шинэ цолтнууд төрсөн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-30 202.131.225.150

Сайн байцгаана уу Дорнод аймгаас өөр харъяалалтай гэгдэх бөхчүүдийг барилдуулаагүй нь үнэн. Гэхдээ Монгол улсын аврага Э.Оюунболдыг барилдууля гэж комисс шийдсэн боловч аврага маань надтай ирсэн бусад бөхчүүдийг барилдуулахгүй бол би барилдахгүй гэж хэлсэн тухай албан бус мэдээлэл байна. Дорнодчууд шинэхэн аврагаа барилдуулах хүсэлтэй байсан шүү

Avatar

Зочин 2019-07-30 66.181.166.35

Улс төрчид, намчид хөдөөгийн малчин ард түмний саналыг авахаар зуншин баахан наадам, даншиг хийж байгаа. Дорвитой хийж бүтээсэн зүйлгүй, 2020 оноос бондын их өр зээл төлөх шахуу хуваарьтай байж баярлаж наадамлаад яваад байдаг. Мал ард мэдээлэл, мэдлэг таарууг далимдуулагчид

Avatar

Зочин 2019-07-30 202.21.107.90

ЭНЭ АНАР ГЭГЧ НҮД НЬ ОНИЙГООД ЯГ ХУЖА ЦУСТАЙ БАЙХАА…ХАРАХАД ЯГ ХУЖА ШИГ ХАРАГДААД БАЙНА ДАА

Avatar

зочин 2019-07-30 203.91.115.39

Манай Дорнод аймгийнхан угаасаа гадныханд дургүй ялангуяа Япончуудад тэд нартай дайн хийж байлаа, одоо харин гадны бөхчүүдэд дургүй угаасаа Оюунболд чинь япон шиг харагдаад байдын

Avatar

ҮНЭН НЬ 2019-07-30 80.83.235.49

Улсын наадамд нэгч айраг түрүү авч үзээгүй улсын алдарт бас манлай уяач УИХ-ын гишүүн, улс төрд орохын тулд танигдах гэсэн бизнесмэн байна!!! Улс бүс гэж заасанаас олон газар хэдэн морьд уяад морины цол авч байна. Морины чинь цол жилд ийм олон газар бүсийн наадам хийхээр үнэгүйдэж байна. Маогай дээрээ мал залсан МАЛУУДАА. БӨХ ШИГ ЖИЛД 1 Л НААДМААР ЦОЛ АВ- ЧАДВАЛ. ЧАДАХГҮЙ ЧАЦГА ЦАРАЙТУУД ИХ БАЙГАА ТУЛ УЛСЫН МӨНГӨ ИНГЭЖ БҮСИЙН НААДАМ ГЭЖ ДЭМИЙ ҮРЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-07-30 64.119.17.227

Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын даншиг харин хүн зон цугларсан аварга арслан харцага начин ууд барилдсан талбай дүүрэн үзэгчтэй сайхан наадам болж өнгөрсөн бололтой.

Avatar

ШИЙДВЭРЛЭ 2019-07-30 80.83.235.49

ЭНЭ БҮСИЙН НААДАМ ГЭДГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН НЭР НЬ ГАРЧ ОЛОНД ТАНИГДАХ ГЭСЭН УЯАЧ Улс төрч, бизнес эрхлэгч НАРТ ЦОЛ ОЛГОХ ГЭЖ ХИЙЖ БАЙГАА НААДАМ. Ард энгийн уяач бол уралдахаа больсон. Бүр хуулиндаа улс бүсийн наадамд айраг түрүү авбал цол олгоно гээд оруулсан. Бөх шиг жилийн 1 наадмаар л цол олгох хэрэгтэй

Avatar

зочин 2019-07-30 202.21.120.66

Баян-өлгийн данчиг л ямар нэгэн шуугиангүй болох шив дээ

Avatar

ttt 2019-07-30 64.119.24.41

batzorig , kokshyuza batbayar 2 ymar novshoo hj dornod yvj bgam.

Avatar

gan gin gun 2019-07-30 66.181.161.3

mal hui bas bus n**** ni dornodod baidag yum baigaan tegeel …uur taivan dooo hu

Avatar

зочин 2019-07-30 66.181.191.184

Гое наадам боллоо

Avatar

МОНГОЛ 2019-07-30 202.9.42.65

ОРЧУУЛГЫН ХӨШИНГӨ СЭТГЭЛГЭЭГЭЭР БУС МОНГОЛ СЭТГЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ ХЭЛЭЭР НИЙТЛЭЛЭЭ БИЧДЭГ МӨН САЙНСАН, НИЙТЛЭЛЧЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж