ТҮЦ-д худалдаалсан сэндвичээс хордсон 22 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй билээ. Нийтийг хамарсан хордлого гарсантай холбогдуулан МХЕГ-ын "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд холбогдуулан түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад түргэн үйлчилгээний цэгийн эзэн, иргэн О нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи борлуулж байсан аж. Түүнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын дагуу хариуцлага тооцож, худалдан борлуулж байсан тамхийг хураан авч улсын орлого болгохоор Нийслэлийн орон тооны Зөвлөлд шилжүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ