Нийслэлчүүдийн нийт өвчлөлийн 30 орчим хувь нь агаарын бохирдлоос үүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийн нийт өвчлөлийн 30 орчим хувь нь агаарын бохирдлоос үүсч байна

Нийслэлийн байгаль
орчны  бохирдол хүн амын өвчлөлийг
20-30  хувиар нэмэгдүүлж байгааг
тогтоожээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хорт хавдар, амсгалын замын болон
зүрх судасны эмгэг үүсэхэд зонхилох хүчин зүйл болсныг, хүүхдийн дархлалын
төвшинг бууруулан, бие бялдрын зохистой харьцааг алдагуулах, хүүхэд дутуу болон
эрүүл мэнд, эд эрхтний гажигтай төрөхөд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд нэгэнт
тогтоожээ.

Тиймээс агаарын
бохирдлыг бууруулахад анхаарлаа түлхүү хандуулахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөсөөр
байна.

2007 оны байдлаар
нийслэлд 119 мянга 200 айл өрх байгаагийн 52 хувь нь буюу 62 мянга 933 нь
байшинд 48 хувь нь 56 мянга нь гэрт амьдарч байжээ. Энэ үед хотын хэмжээгээр
жилд 403 мянган тонн нүүрс, 237 мянган шоо метр модыг түлшинд хэрэглэдэг байв. Харин
энэ тоо өнөөдрийн байдлаар эрс өссөн гэнэ. Гэр хорооллын айл өрх л гэхэд
хэзээний 145 мянга орчимд хүрчээ. Тиймээс гэр хорооллын айл өрхийг орон
сууцжуулах, нүүлгэн шилжүүлэн салхины доор байрлуулах саналыг ажил болгох
шаардлагатай гэнэ.

 

Л.ХАЛИУ

Агаарын бохирдол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж