Андрей Кухарук: Монгол Улсад өндөр түвшний авлига газар авчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Андрей Кухарук: Монгол Улсад өндөр түвшний авлига газар авчээ

Андрей Кухарук: Монгол Улсад өндөр түвшний авлига газар авчээ

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төвд өнөөдөр /2019.07.30/ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагааг үнэлсэн мониторингийн судалгааг танилцууллаа.


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээ нь 2003 оноос эхлэн бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, тайлан зөвлөмж гаргах, зөвлөмжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж буй билээ.

Энэ хүрээнд гишүүн орнуудын авлигын эсрэг шинэтгэлийн арга хэмжээнд харилцан үнэлгээ хийх замаар дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон бусад олон улсын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, оролцогч улсуудын холбогдох зөвлөмжийн хэрэгжилтэд мониторинг хийдэг.

Монгол Улс нь 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд элсэн орсноос хойш уг хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлсэн юм. Энэ удаагийн буюу дөрөв дэх шатны хяналт, тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулжээ. Тухайлбал,

Улс төрийн намын санхүүжилтэд гарч болзошгүй дээд түвшний авлигын эрсдэлийг шийдвэрлэх талаар багц зөвлөмж бүхий дэлгэрэнгүй судалгааг тайланд оруулсан байна. Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийхээс гадна 2015 онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгчээ. Иймд тус байгууллагаас Монгол Улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагааг үнэлсэн дөрөв дэх шатны хяналт, шинжилгээгээр 29 зөвлөмж өгсөн байна.

МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГА ГАЗАР АВСАН 

Эдийн засгийн хамтран ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөх Андрей Кухарук "Авлигатай тэмцэх газрын (АТГ) ажлын үр дүн сайжирч байгаад талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг харамсалтай нь цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал, нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байгаа байдлуудыг дурдаж болох юм. АТГ нь өөрийн бүрэн эрхэд хамаарах бүхий л чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус байгууллагын төсөв, ажиллагсдын тоо, ажилтнуудын цалин нэмэгдсэн хэдий ч орон нутгийн салбар, нэгж байгуулагдаагүй байна.

Авлигатай тэмцэх газрын бие даасан байдалд заналхийлсэн халдлага, дайралтууд болон түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого одоо ч үргэлжилсээр байгаа нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ноцтой саад учруулж байна. АТГ-ын үйл ажиллагааг зүй бус нөлөөллөөс ангид байлгах, тус газрын даргын бүрэн эрхийн хугацаа зэрэг байгууллагын бие даасан байдлын баталгааг хатуу чанд сахин мөрдүүлэхийг Монгол Улсад уриалж байна.

Монгол Улсад өндөр түвшний авлига газар авсан байна. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн албан тушаалтнуудын шударга ёсны хэм хэмжээг тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт сул хэвээр байна.

ШҮҮГЧДИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ ХАНГАГДААГҮЙ БАЙНА

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч Виталий Каско "Ерөнхийдөө хууль зүйн баталгаа байгаа хэдий ч шүүгчдийн хараат бус байдал хангагдаагүй байна. Шүүгчид болон шүүх засаглалд хамаарах байгууллагын албан тушаалтнуудын томилгоо гэх мэт шүүхтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад улс төрийн нам, улс төрчид хутгалдан оролцож, уг асуудалд нөлөө бүхий байр суурь эзэлж байна.

Энэхүү тайлангаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг томилохоос бусад тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад улс төрийн институтуудыг оролцуулахгүй байх, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоог бэлгэдлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Хэдийгээр хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь шүүхийн даргын үүрэг ролийг хязгаарласан хэдий ч хэргийг хуваарилахтай холбоотой тэдний эрх мэдэл хэвээр байна. Түүнчлэн шүүхийн танхимын шүүгчид нь тухайн танхимын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдэлтэй байдаг. Тиймээс захиргааны албан тушаалд томилогдсон шүүгчдийн давуу эрх мэдлийг халахыг Монгол Улсад зөвлөж байна. Шүүх засаглалын санхүүжилт ихээхэн багассан ба үүний улмаас шүүгчдийн орон тооны 30 орчим хувийг нөхөн бүрдүүлэхгүй, албаар хоосон байлгаж байна. Шүүхийн санхүүжилтийг зохистой хэмжээнд хүргэхийг Монгол Улсад зөвлөж байна. Шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд алдаа дутагдалтай тал байгааг тайланд онцлон тэмдэглэж, шүүгчдийг томилохдоо тэдний туршлага, чадварт үндэслэж байх баталгаатай нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна. Шүүгчдэд ёс суртахуун, авлигатай тэмцэх болон шударга ёсны талаарх сургалтыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлагатай.

ГЭМТ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭТ БОГИНО БАЙГАА НЬ ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА 

Прокурорын байгууллагын гадаад хараат бус байдал болон байгууллага доторхи прокуроруудын бие даасан байдлыг хангах нь Монгол Улсын прокурорын байгууллагын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал юм. Прокурорын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудал дахь улс төрийн байгууллагуудын оролцоо, тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлахтай холбоотой Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь  прокурорын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөллийн ноцтой эрсдэл учруулж байна.

Дээд шатны прокурорийн доод шатны прокурорт хяналт тавьж, зааварчлага өгөх эрхийг ул үндэстэйгээр хязгаарлах, хууль бус үүрэг даалгавар, заавраас хамгаалуулах механизмыг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Монгол Улсад прокуроруудыг ажилд авах, дэвшүүлэхдээ мерит зарчим мөрдөхгүй байгаад анхаарч, мэргэжлийн өндөр ур чадвар, шударга байдал нь прокурорыг томилох, дэвшүүлэхэд баримтлах гол зарчим болгож мөрдүүлэх шаардлагатай.

2017 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд хээл хахууль үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн асуудлыг зохицуулж өгсөн нь сайшаалтай боловч олон улсын норм стандартаас орхигджээ. Хуульд заагдсан ял шийтгэл хэт үр дүнгүй гэмт хэрэгт дүйцэхээргүй, цаашид хүмүүсийг ийм хэрэг хийхээс сэргийлэх чадамж дутмаг байна гэж харж байна.

2017 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд хээл хахууль үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн асуудлыг зохицуулж өгсөн нь сайшаалтай боловч олон улсын норм стандартаас орхигджээ. Хуульд заагдсан ял шийтгэл хэт үр дүнгүй гэмт хэрэгт дүйцэхээргүй, цаашид хүмүүсийг ийм хэрэг хийхээс сэргийлэх чадамж дутмаг байна гэж харж байгаа.

Авлигын гэмт хэргийг шударгаар шүүн таслах ажиллагаанд саад болж болзошгүй нэг зүйл нь хуульд хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь хэт богино байгаа нь гэмт үйлдлийг хийж байгаа хүмүүс хэргээс зайлсхийх, ял шийтгэлээс зугтах боломжийг олгож байна. Шинэ хуулиар хуулийн этгээдийн хариуцлагыг зааж өгсөн хэдий ч учир дутагдлууд байсаар байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж