“Алтай Таванбогд” уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ | News.MN

“Алтай Таванбогд” уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ

“Алтай Таванбогд” уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ

“Алтай Таванбогд” уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ

Баян-Өлгий аймагт долдугаар сарын 28-ны өдөр "Алтай-Таванбогд" хурдан морины баруун бүсийн зуны уралдаан болов. Энэхүү уралдаанд найман насны ангиллаар 475 морь, 201 уралдаанч хүүхэд оролцсоноос дөрвөн хүүхэд мориноос унасан байна.

Тодруулбал, тус уралдааны үеэр гурван хүүхэд гараанаас гарахдаа, нэг хүүхэд барианд ойртож ирэхдээ морь нь хадуурч унажээ. Тэдгээр хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газартай хамтран уралдаанч хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавьсан байна.

Дашрамд дурдахад, энэ удаа болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдаанч хүүхдийг "abile" мэдээллийн санд хурууны хээгээр бүртгэж, уяачид эцэг эхтэй нь зөвшөөрлийн гэрээ байгуулсан эсэхийг нягтлан уралдаанд оролцуулжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-30 202.126.89.137

Umhii teneg setgvvlchid hyatadiin sheesnvvd hvvhed vheesei l geed shinshleed baigaam bichih yumaa ch bichihgvi, morinoos unaj baij mongol hvn boldogiimaa,

Avatar

zochin 2019-07-30 202.70.44.138

erguu, mashind dairuulj baij oros hun boloh uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж