Төгсөлтийн баярын уулзалтаараа голын усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баярын уулзалтаараа голын усанд осолджээ

Төгсөлтийн баярын уулзалтаараа голын усанд осолджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлж осолдсон иргэн Н-ийн цогцсыг олжээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн зургаа\дугаар хороонд байрлах “Улаанбаатар 2” амралтын газарт ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөний 30 жилийн ойн баяраа нэгэн ангийнхан тэмдэглэсэн байна.

Энэ үеэр иргэн Н голын усанд живсэн дуудлага долдугаар сарын 26-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Туул голын усыг 10 км-т завиар самнаж, 3-4 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж цогцсыг олсон байна. Согтуугаар голын усанд орж осолдсон эрэгтэй, 49 настай Н нь Дундговь аймгийн харьяат байжээ.

Ойрын өдрүүдэд бороо их орж байгаагаас Туул голын дагуу усны түвшин нэмэгдэж, зарим газар үерлэх хэмжээнд хүрсэн байна. Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Мөн найр наадам, амралт зугаалгыг хариуцлагатай хийж, гэнэтийн осол, аюулаас сэрэмжтэй байхыг сануулсаар байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж