Ардын намын үед авлига ялна | News.MN

Ардын намын үед авлига ялна

Ардын намын үед авлига ялна

Ардын намын үед авлига ялна

Авлига авсан төрийн дарга нарыг үйлдэл дээр нь гардсан бичлэгээ АТГ-аас өчигдөр дэлгэсэн нь ёстой л хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэв. Оймсондоо боодол ам.доллар нууж байгаад АТГ-ынханд баригдсан, орондоо их хэмжээний авлигын мөнгөө хадгалсан МХЕГ-ын хурган дарга нарын тэрбумын авлигын хэрэг 40 сая төгрөгийн торгуулиар дууссан нь тохуурхал ч юм шиг, доромжлол ч юм шиг. Тэдгээр авлигачийн авсан мөнгө уг нь зам, сургууль, эмнэлэг, цэцэрлэг болох ёстой байв. Тэд жирийн иргэдийн сайхан амьдрах нийгмээс нь хулгайлаагүй бол шүү дээ. Тэгэхээр  тэд бол хорлон сүйтгэгчид, нийгэм дэх хогийн ургамлууд гэсэн үг.

Эрх мэдэлтнүүд гүтгэн доромжилсон, гүжирдсэн гэж жирийн иргэдийнхээ үг хэлэх эрхэнд халдаж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Зөрчлийн хуулиар яллах болсон атал тэрбум тэрбумын авлигын хэрэгтнүүдээ торгосон төдийгөөр толгойг нь илж байгааг иргэд жигшиж, зэвүүцэж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Жирийн иргэний насаараа хурааж, хуримтлуулж чадахгүй их мөнгө нэг авлигачны оймсноос гарч ирж байна гээд бод доо.

2019 он гарсаар 8000 иргэн Зөрчлийн хуулиар торгуулжээ. Гэтэл авлигын хэрэгт холбогдсон хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болдог, ийм  шударга бус нийгэмд хуулийн сайд Ц.Нямдоржийн шударга ёсыг эрж хайж сураглахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж хуулийн сайд уу, хулгайчдын хамсаатан уу? Хэрэв хуулийн сайд мөн бол авлигач, албан тушаалтнуудын хэргийг шалгаж, шийтгэх хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол хулгайч нарыг хуулиар хамгаалсныхаа хувьд өөрөө өргөдлөө өгөх ёстой юм.

Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд суулгаж өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь авлигачдад зориулагдсан нь нэгэнтээ ойлгомжтой, тов тодорхой болсон. Учир нь, тэрбумын авлига авсан гэх МХЕГ-ын хурган дарга нарын хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон билээ. Эндээс харахад авлигын томоохон хэргүүд, АТГ-ынхны хэлдгээр махан идэштнүүдийн асуудал бүгд энэ мэтээр хэрэгсэхгүй болох шинжтэй. Тэгэхээр Монголд авлигын хэрэг яаж буурах вэ дээ.

Үнэндээ Засгийн газрын агентлагийн жижигхээн даргаас боодол, боодол доллар, юань гарч ирж байгаа юм чинь том дарга нарынх нь хувьд бүр ч тоололтгүй, том тоогоор ярьдаг биз.

Авлигад өртөх эрсдэлтэй байгууллагын нэгд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт, Ашигт малтмалын газар, гуравт, ГЕГ, дөрөвт, Татварын ерөнхий газар ордог.  АТГ-аас өгсөн мэдээллээ р авлигын 384 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Дээрх гэмт хэргийн улмаас улсад нийтдээ 11.9 их наядын хохирол учирчээ. Товчхондоо, Монгол Улсын жилийн төсвийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө. Энэ мөнгөөр төв цэвэрлэх байгууламжаа засч, зам талбайгаа тавьж, төмөр замаа барьж, цахилгаан станцуудаа шинэчилж, олон арван сургууль, цэцэрлэг, орон сууц барих ёстой байсан.

Тиймээс иргэн Ц.Нямдоржийн биш сайд Ц.Нямдоржийн байнга ярьдаг  "бараг шударга ёс"-онд иргэд итгэхээ  больсон. Түүний шударга ёс зөвхөн авлигач, алуурчдад үйлчилдэг болохоор тэр.

Улстөрчид нь ёс зүй, хууль нь хатуу, хариуцлага чангатай, шударга нийгэмтэй улсад авлигачид хамгийн хатуу, хүнд цээрлэл хүлээдэг. Тэднийг жирийн иргэдийн сайн, сайхан амьдрах боломжийг хулгайлсных нь төлөө хамгийн хатуугаар шийтгэдэг бол Монголд эсрэгээрээ хуулиар хамгаалж, хуулиар өршөөж өгдөг. Хууль батлагчид нь хулгайчидтайгаа, хулгайчид нь хууль хэрэгжүүлэгчидтэй хамсаатан, хамаатан садангууд болчихдог. Иймээс л Монголд  иргэдэд биш хулгайчдад үйлчилдэг хууль хэрэгждэг.

МАН засгийн эрхэнд гарсны дараа албан тушаалын болон авлигын хэрэгтнүүдтэй тэмцэх хуулийн заалтуудыг өөрчилсөн. Товчхондоо, албан тушаалын болон авлигын хэрэгтнүүд МАН-ын “буян”-аар жирийн иргэдийн дунд сул чөлөөтэй, мөнгө хөрөнгөтэй амьдарч яваа.  Ийм болохоор л Монгол ядуу.

2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан Эрүүгийн хуульд дахь “албан тушаалаа урвуулан ашиглах” гэсэн заалтыг хүчингүй болгосноор жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудтай  хариуцлага тооцох боломжгүй болсон. Олуулаа идсэн МАН-ынхан овоо ч хөлжсөн байх. Одоо зарим нь ЖДҮ бол зээл гэх маягийн цагаатгал яриад сууж байна.

Авлига, хээл хахуультай хатуу тэмцэхээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бус удаа зарласан. Хэрэвзээ үнэхээр түүний зориг, зүрх хүрэх аваас албан тушаалын хэрэгтнүүд, авлигачдыг өөгшүүлсэн хуулиудаа эргэн харах, зүйл заалтуудыг  өөрчлөх цаг болжээ. Эс бөгөөд бүгдээрээ авлига авцгаая. Авсан авлигынхаа аравны нэгд ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрье. Ардын намын үед авлига ялна гэж!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-30 66.181.161.59

2000 ОНД АВИЛГА ХУЖААГАА ДИЙЛЭХЭЭ БОЛИОД ХӨӨЖ ГАРГАСАН.
Н.ЭНХБАЯРЫГ ШОРОНД ХИЙЖ ОВОО АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДЭЭШИЛСЭН.

Avatar

МАН 2019-07-30 202.131.243.190

Мангаруудад үнэт зүйл гэж юу ч байхгүй алуурчид, хүчиндэгчид, авлигачид л дүүрэн байна, ийм новшнуудыг УИХ-д сонгосон мангаруудын бичил биетүүд ичиг ичиг улс орон чинь сөнөж байна

Avatar

Хүүк шадар сайд байхдаа томилсон цэргүүд нь 2019-07-30 64.119.18.7

Хүрэлсүх шадар сайд олон удаа хийж Мэргэжлийн хяналтыг хариуцдаг байсан. Мэргэжлийн хяналтаар дүүрэн Хүрнлсүхийн цэргүүд байдаг. Өөрийнх нь торгон цэрэг шиг л тэднийгээ хайралж дэмжээд явдаг даа.

Avatar

Зочин 2019-07-30 59.153.112.226

МАН-ын рейтэнгээ өсгөх боломж.цаг үе нь ирлээ. Одоо л энэ мууёрын илтод баригдсан авилгачдаасаа салвал.ялыг нь үүрүүлвэл ард түмэн талархана шүү. Хүрэлсүхээ авилгачидад дайн зарлөна гээд толгойгоороо дэнчин тавиад бсан биш билүү. Өнгөрсөн хойно нь Өгөр толгой Гүрсэд болно доо.

Avatar

ҮНЭН ҮҮ 2019-07-30 103.111.68.3

ХҮРЭЛСҮХ БОЛ ХУДЛАА ШҮҮ. ТЭР БОЛ ШОУЧИН ГАР ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГА БЯМБАСҮРЭН ГЭЖ НӨХРИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ САЛБАРЫН САЙД НЬ ЗҮТГҮҮЛЭХЭД ЕРӨНХИЙ САЙД ЭСЭРГҮҮЦДЭГ ГЭСЭН. ИЙМ Л НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙНА ДАА МАН

Avatar

zochin 2019-07-30 66.181.177.102

MAN-n shivshig yasan duusdaggui yumbee

Avatar

зочин 2019-07-30 66.181.161.11

Манай ,танай нам хамаагүй дээ. Бүгд л олдсон боломжин дээрээ хурдхан л баяжхийг хүсч байна .

Avatar

Зочин 2019-07-30 202.21.100.202

ingej bhaar oortoo zasah uls bolchoyooo

Avatar

Zochin 2019-07-30 64.119.20.71

Huuli zuin shudraga said ni uuriinh ni Erdenetiin shahaag il bolgoson huniig zusen bureer shalgaj Hiviin companid ni Tatvariin tatvariin shalgalt udaa daraa oruulj um garahgui bolohoor turiin buh l baiguullaguudaar daramtalj bgaad eruu uusguulj sanaa ni amraagui odoo Shuuheeree tas darhaar atgag sanaa ni belen boljee.

Avatar

Zochin 2019-07-30 24.46.98.145

Huuliin hoon heltseh hugatsaag sungah heregtei
Nyamdorj zailaagui b.san tsagt MONGOL oodlohgui

Avatar

Хэлэх ч алга 2019-07-30 59.153.112.210

Энэ улс бүр сөнөлөө

Avatar

Malchin 2019-07-30 64.119.25.125

Bi bugdiig ni neg burchlen tonilgono. , minii bolomj nuhtsul arai burdeegui baina. Bi hiidgui yumaa gehed hen neg ni hiij l taaraa!!!!

Avatar

Зочин 2019-07-30 182.160.35.105

МАН ялаагүй бол ми.энхболд байсан бол АН ялсан бол энэ хэргүүд огт илрэхгүй с.эрдэнэ ми овогт элбэгдорж батүүл дорлигжав нар улам л гахайрч улам л улс орон мөхөх байсан шүү. АН сөнөх ёстой нам.

Avatar

Зочин 2019-07-30 202.21.109.86

МАН намынхан харин энэ их авилгын хэргийг чинь сайн илрүүлж байна ш дээ. Хэрэв АН ялсан бол Эрдэнэт сахалын гарт орчихсон,Салхитын орд болон Хөгжлийн банкны хэргүүд сөхөгдөж гарч ирэхгүй л дээ. Зөвхөн Эрдэнэтийг төрд авахын төлөө л МАН-д илт давуу санал өгсөн ш дээ. МАН энийг хийж чадсан .МАНАН мафийг илчилсэн.Тэгээд л боллоо ш дээ.

Avatar

Зочин 2019-07-30 103.212.119.143

ЭНЭ УЛС БҮР МӨСӨН СӨНӨСӨН….ИТГЭХ НАЙДАХ ЮУ Ч ҮЛДСЭНГҮЙ…СЭЛЭМТЭЙ НЭГ Л ХОШУУЧ ХЭРЭГТЭЙ, ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ..

Avatar

Гаальтай юу ярих вэ кк 2019-07-30 59.153.112.210

Гааль гэж улаан авилгачид

Avatar

Зоч 2019-07-30 66.181.179.213

Оймсондоо нууна, орондоо нууна, олгойдоо нууна, ордондоо нууна нуунаа нууна наадуул чинь. Нэгхэн өдөр шалгах үед ийм байдал илэрч байгаа юм чинь энд тэнд хөрөнгө, орон сууц, унаа машин, мал хуй болгосон, за тэгээд ийш тийш тараасан гээд зөндөө боодол боодол мөнгө байгаадаа. Ойлгомжтой

Avatar

Зочин 2019-07-30 202.9.43.34

Harin ch uildel deer ni sain bariad bgm bishuu,AN bol buur aimaar bsan

Avatar

зочин 2019-07-30 202.126.89.143

Ardiin namiin ene uil ajillagaag Geologiin laborator batlab. ATG xaaguur ni yabj bna.

Avatar

Зочин 2019-07-30 64.119.23.148

Хөөн хэлэлцэх хугацааг засдаг гишүүдэд хариуцлага тооцдог хүн байна уу

Avatar

Ганаа 2019-07-30 64.119.17.134

60 тэрбумын эзэн, газрын наймаачин М.Энхболдыг хамгийн түрүүнд шийтгэж , шоронд хийхгүй бол энэ авилга байсаар байна.

Avatar

Malchin 2019-07-30 64.119.25.125

Miiee Enkhboldiig oroldoj chadahgyi hun baigaa hun bga bol nadtai holbogdooroi haha, bi durtai yaa tonilgood ugii

Avatar

Зочин 2019-07-30 64.119.20.192

Өнөөгийн ханшаар 1 км хатуу хучилттай зам тавихад 1 тэрбум төгрөг гэвэл нэг их наядаар 1000 км хатуу хучилттай зам тавих эсвэл 1000 цэцрлэг сургууль барих мөнгө Тэгвэл 11 их наядаар хэдийг барих вэ. Ингээд бодохоор манай авилгачид хэр хэижээний мөнгө завшиж улсыг хохироосон бэ??? Тоогоо бодоод дараа нь сэтгэгдлээ бичээрэй найзуудаа.

Avatar

Malchin 2019-07-30 64.119.25.125

Ard tumen huchee negtgeh heregtei!!! Bid ened 1000 bicheed bemer alga. Hong kong shig l baih estoi !!! Gudamjindaa jagsay!!!

Avatar

Зочин 2019-07-30 64.119.20.192

Тоо бодоцгоое оо. Нэг их наяд чинь 1000 тэрбумтай тэнцэнэ. Тэгвэл 11 их наяд хэдэн тэрбумтай тэнцэх вэ ??? Монголын ард түмний
тэвчээрийн хязгаар хэдэн их наядаар хэмжигдэх юм болдоо хөөрхий. Тоогоо бодоод сэтгэгдэлээ бичээрээ найзуудаа.

Avatar

Malchin 2019-07-30 64.119.25.125

Mongolchuud unen setgeleesee neg uurlaval ene mungu idsen nuhduudiin tolgoinuudaar taiz zasaad ger bul udam sudriig ni ene horvoigoos zailuulna. Bid zugeer l huleej baigaa, tesreltiin tseg hurtlee!!! Ter yed bitgii ami guigaagaarai!!!

Avatar

Зочин 2019-07-30 66.181.179.209

Авилга авсан төрийн албан хаагчийг эх орноосоо урвагч гэсэн ял оноох хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2019-07-30 202.9.43.47

жижигхээн даргаас боодол, боодол доллар, юань гарч ирж байгаа юм чинь том дарга нарынх нь хувьд бүр ч тоололтгүй, том тоогоор ярьдаг биз ГЭДЭГ ҮНЭН БАЙХ ШҮҮ.

Avatar

Иргэн 2019-07-30 66.181.189.247

Авилгыг дэлгэрүүлэгч нам байхад , дэмжигч УИХ байхад тэд оодролгүй яах вэ. Цаазын ял тогтоож аймшгаар удирдахгүй бол ухаан ухамсар муутай хүмүүс дийлдэхгүй байхаа

Avatar

зочин 2019-07-30 203.91.115.39

Барилга, хот байгуулалтын яамны хэдэн авлигачин мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нар байна аа яаж ийж боож байгаад авлигаа авчих юм АТГ шалгаач ээ

Avatar

Зочин 2019-07-30 202.21.108.153

Би БХБЯ-нд ажилладаг, үнэхээр авлига авсан, хяхан боогдуулсан тохиолдол байгаа бол мэдээллийг авъя Харуцлага тооцоё Нууцлалыг хадгална Мэдээллээ disunmond@gmail.com hayagaar yavuulaarai

Avatar

ХХААХҮЯ гэж улаан авилгачид 2019-07-30 66.181.190.245

Аль ч яам төрийн алба авилгачдаар бузарлагдсан.

Avatar

Зочин 2019-07-30 202.131.245.243

AHуc buzar nam pizduuu. Namiin darga ni avilgachin, gensek ni avilgachin, gishuud ni geed l … bugd avilgachin. 4 jil Yu hiivee?? Yu ch hiisengui erguu lalruud. Hurdan gudamjind ni negmusun gargah heregtei… 2020, 2024 ond neg ch hun gargaj bolohgui. Ard tumniig olon jil doromjilloo gulugnuud

Avatar

Zochin 2019-07-30 66.181.169.91

Buzar nam pizduuu. Namiin darga ni avilgachin, gensek ni avilgachin, gishuud ni geed l … bugd avilgachin. 4 jil Yu hiivee?? Yu ch hiisengui erguu l******d. Hurdan gudamjind ni gargah heregtei… 2020, 2024 ond neg ch hun gargaj bolohgui. Ard tumniig 4 jil doromjilloo gulugnuud

Avatar

Зочин 2019-07-30 202.21.109.107

Huuli muuli uurchluud yamarch nemergui zugeerl buudaltsah

Avatar

Зочин 2019-07-30 202.131.245.243

Элбэгдоржийн үед цэцэглүүлсэн авлига, дээрэм, хулгай, аллага Монголыг ялжээ гэж харагдаж байна.

Avatar

Зочин 2019-07-30 150.129.140.11

Энэ өөрсдөддөө зориулж ийм энэрэнгүй хууль баталжээ.Маш сайн бодож боловсруулсан хууль ийм тэгш эрх гэж байдгийм уу?

Avatar

Намбус 2019-07-30 202.126.89.212

Орон нутгийн бүх шатны дарга нар нь тэндэр нэрээр идэж ууж цадлаадаа бурхан минь тэндэр авсан өгсөн 2ууланг нь шийтгэдэг хуулиа хэрэгжүүльёээ

Avatar

Нүд чих. 2019-07-30 66.181.186.69

Монголын төрийн дарга нар,шүүх цагдаа,мэргэжлийн хяналт,гааль татварынхан,газрын албаны зэрэг албан тушаалтнууд баян байна гэдэг нь ойлгомжтой асуудал,цалингаараа баяжих ямарч үндэс байхгүй.Тэд нар өөрсдийнхөө баяжих боломжид тохируулж л хууль гаргана.Авилга авчихаад хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгуулчихна. Хугацаа дуусаагүй бол 1 тэрбумыг авилгдаад 30 саяыг, 2тэрбумыг хусаад 60 саяыг буюу 3% иар нь торгуулаад л болоо. Ийм л хуультай.Өөрсдөдөө зориулсан хууль гэж үүнийг хэлээд байгаа юм даа.

Avatar

Иргэн 2019-07-30 66.181.182.105

Хүзүүгүй хулгайч ерѳнхийлѳгч асан нь авилгал хулгайн үлгэр жишээ шүү дээ.АТГ-н залуучууд харин сайн ажиллаж байгаа шүү.

Avatar

Ts 2019-07-30 202.9.43.65

АН-ын шуналууд авлигыг цэцэглүүлж, МАН-ын архагууд АН-тай барьцан бас л идэж уугаад л … Яана даа, улс орон минь…

Avatar

Зочин 2019-07-30 202.179.27.7

БИЗНЕСМЕН Л ГЭНЭ. СЭТГЭЛИЙН, БИЕИЙН, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛУУДАД ДАРЛУУЛЖ, ТӨР, ХЯНАЛТЫН ОЛОН БАЙГУУЛЛАГАД ДАРАМТЛУУЛАН БАЙЖ ОЛДОГ ХӨЛС МӨНГӨ АВИЛГАЧДЫН ОЙМСОНД ЗҮГЭЭР Л ОРООД ИРДЭГ ЮМ БАЙНӨӨ. ЯМАР Ч ИРЭЭДҮЙ АЛГА!!!!

ЭРТХЭН ГАДАГШ ГАРЧ АЖИЛЛАЖ АМЬДАРЪЯ ДӨӨ.

Avatar

Зочин 2019-07-30 95.211.197.54

MANANgiin uyed ehelsen zuil. Elbegdorjiinhan

Avatar

Zochin 2019-07-30 64.119.20.71

Ene bol yuch bish songuuli duhuhuur uur ih olon um bid uznee. Iim bhad l dahin dahin songood bdag ugui mun teneg uls shuu bid.Hamgiin baliar buzar ulsaa shilj tolgoi deeree zalchihaad l Delhiin hugjluus uhraad bdg iim uragshgui tur, said nartai bhd ch argagui um daa. Huuliin said ni uuruu iim zamaar tuucheeleed bhd iim bhaas ch yahav dee!

Avatar

irgen 2019-07-30 64.119.25.251

үнэндээ шударгаар баяжсан хүн манай улсад байхгүй дор хаяж л ажилчдын нийгмийн даатгал татвар гээд олон зүйлээс бултаж

Avatar

Хайран эх орон минь 2019-07-30 202.21.100.210

2000 оноос хойш авилга улам гаарч одоо уулын орой рүү зүтгэсээр байна. Авилгыг манлайлан хөгжүүлэхэд АН+ МАН байгуулсан түүхэн гавьяатай. Монголын улс төрийн лидер нарт нэр цэвэр хүн алгадаа. Н.Багабанди Н.Энхбаяр Ц.Элбэгдорж Х.Баттулга энэ нөхдүүд авилга гэдэг хорт могойг үндсээр нь таслах ажил хийсэнгй харин өөртөө эрх мэдэл төвлөрүүлэхдээ ерөнхийлөгчийн албан тушаалыг ашигласан. М.Энхболд У.Хүрэлсүх Н.Алтанхуяг нарт ямар ч ялгаа алга Чи А гэхээр би бас А болох юм байна шүү дээ.

Avatar

Дүр эсгэсэн ардчиллын гай гэж энэ 2019-07-30 66.181.190.245

Монгол улс сүүлийн 30-аад жил бүрэн дампуурав. Шүүх, прокурор, цагдаа, Төрийн алба нь авилгачдаар дүүрэн улсад шударга ёс гэж байх уу?? Авилгачин улстөрчид нь хадгаламж дахь авилгын мөнгөөрөө гайхуулж ХОМ-гээ бөглөнө, Төрийн албан хаагч нь оймсондоо орондоо авилгалд авсан мөнгөө нууна.

Avatar

Зочин 2019-07-30 66.181.161.45

Erunkhiilugch ardchilsan namaas garch irsen tuldaa eniig ilruulj bn. Herev Enkhbold garch irsen bol MAH bur iluu ih ideh bailaa.

Avatar

Жагаа 2019-07-30 202.55.188.35

Аливаа нийгмийн бугшил хожу уед илэрдэг гардаг жамтай. АН- тарсан тариаланч ургац одоо идэж дээрээ шатаж эхлэв

Avatar

ЖОНКУУРСАН МОНГОЛ ОРОН 2019-07-30 175.38.157.122

ТОПОР ӨӨРӨӨ ЖДҮЧИН ТУЛ ЯАЖ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ВЭ ДЭЭ?! ЭНЭ ОЙМСОНДОО НОГООН ЧИХДЭГ ЧИНВ ЖИШЭЭЛБЭЛ НЯМДОРЖЫН ТАВИУЛ ХҮН ГЭЖ БАЙНА ШДЭЭ??? НЯМДОРЖ ООС ГАНЦ Л ЮМ АСУУЯ? ЯАГААД ЧАМАЙГ САЙД БАЙХАД ХУУЛЬ УЛАМ ЗАВХАРЧ, ХУЛГАЙЧ НАР ХАДАНД ГАРДАГ ЮМ БЭ?! ЗОРИГИЙН АЛЛАГА БОЛ БҮҮР ЭЗЭН НЬ ОЛДОХООСОО ӨНГӨРСӨН ГЭХ ШИВ?! ХЭНИЙ ЗУУРСАН ЖОНКУУ ВЭ?!

Avatar

Зочин 2019-07-30 202.72.242.138

Бас казиночин

Avatar

Зочин 2019-07-30 202.21.107.84

НЯМДОРЖ РАДНААСЭД НАР ӨӨРСДИЙН АВИЛГАЧДЫГ СУЛЛАВ ХА ХА

Avatar

бууд 2019-07-30 182.160.37.179

новшнуудыг бүгдийн буудаж *л

Avatar

d 2019-07-30 66.181.191.143

Монгол улс МАНдан бадраггггг !!!!!!!!

Avatar

өаэө 2019-07-30 192.82.64.153

Монголчуудаар авилгачид тоглож байна даа чадаж байна доромжилж байна УИХ нь хуулийг баталж байна НОВШНУУДАА

Avatar

Зочин 2019-07-30 64.119.20.211

АН МАН ГЭХ 2 НАМЫН ХУЛГАЙЧУУД БИЕ БИЕНЭЭ ХУЛГАЙЧААР НЬ ДУУДАЖ ХУУ ИДСЭЭР БҮГД ХАГАРТЛАА БАЯЖЛАА. ХАРЛАА ҮЗЛЭЭ ХАНАЛАА. ОДОО ХАГА ТАТАЖ ХӨСӨР ХАЯХ Л ҮЛДЛЭЭ.

Avatar

Zochin 2019-07-30 80.148.22.12

Энэ шүүх энэ тэр чинь хэрхэн баяжсаныг хар л даа хэргийг эд нар хахууль аваад удааж бна шүүдээ Н.Энхбаяр яах аргагүй загалмаалсан эцэг мөн Бурхан чамайг биш ч үр хүүхдийг чинь 9 удмаар нь шийтгэнээ

Avatar

Зочин 2019-07-30 66.181.185.113

60terbum chini usuud bgaa yum bishuu

Avatar

Зочин 2019-07-30 202.131.245.243

Энэ бол Монголд ардчиллын тарьсан хар гай.

Avatar

Зочин 2019-07-30 202.180.218.37

Огт хөөн хэлэлцэх хугацаагүй, эсвэл хөөн хэлэлцэх хугацааг дэндүү урт тавьснаар сөрөг үр дагаврууд гарах магадлалтай. сайн тал ч бий муу тал ч бий. Хөөн хэлэлцэх хугацаа урт байснаар зарим талаар хүний эрхийг ноцтой зөрчдөг. Нөгөө талаар шалгаж байгаа нэрийн доор хууль хүчний байгууллагын хүмүүсийн дарамтад орж эргээд тэдэндээ авилга өгдөг механизм руугаа орно. Тийм болохоор аль аль талаа бодолцож байж шийдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-07-30 202.180.218.37

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээр албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгож бна гэж ярих боллоо. Албан тушаалын хэрэг зүйл ангиасаа шалтгаалаад багадаа 5 жилийн хугацаанд шалгаад үнэн мөнийг тогтоохоор хуульд заасан. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа гээд байгаа. Энэ бол хэргийг шалгахад хангалттай хугацаа. Хэрвээ удахаар бол гэмт хэргээс нотолгоотой хэсгийг нь аваад шүүхээр оруулаад шийтгээд явах боломжтой. /Яг л Солонгосын ерөнхийлөгч Пак Гин Хэ-д оногдуулж, шүүж байгаа процессоор/.

Avatar

Зочин 2019-07-30 64.119.23.21

60 тэрбумын сүлжээгээр бий болсон ЖДҮ-г хувааж идсэн МАН-ын Их хурал Засгийн газарт ард түмэн итгэх нь өнөгөрсөн.Тиймээс даруй Их хурлыг тарааж сонгууль зарлаж төр засгаа цэвэрлэхээс өөр гарц алгаа.

Avatar

Зочин 2019-07-30 202.55.188.44

ard chi l***r bulegleiin ues eheldee shuu dee avliag buh muu muuhia yum chin 1989 onoos ehleltei 30 jil yvaad orgildoo tulj bna aina

Avatar

Зочин 2019-07-30 202.131.245.243

AHуc намын үед авлига ялсан. Тэднээс л эхлэлтэй юм.

Avatar

зочин 2019-07-30 202.179.24.23

үнэн

Avatar

Зочин 2019-07-30 202.21.98.138

АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЧИН АЛЬ 70БА 80ААД ОНД ЦЭЦЭГЛЭЖ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН БАЙДГИЙГ ТЭР ҮЕИЙН НИЙГМИЙН АМЬДРАЛ ХАРУУЛДАГ. ДАРГА ДААМАЛ БОЛОХ, ГАДААД ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, ЦЭРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ГЭЭД Л БАС ДЭЭРЭЭС НЬ АРЫН ХААЛГА ГЭЖ АЙМААР ЮМ БАЙСАН. АВИЛГИЙГ ЗӨВХӨН МАН Л ХИЙДЭГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХОЙЧ ҮЕДЭЭ ЗААЖ СУРГАДАГ

Avatar

Зочин 2019-07-30 182.160.38.108

АРДЧИЛСАН НАМЫН ҮЕД АВИЛГАЛ ДЭЭРЭМ ЦЭЦЭГЛЭСЭН. монгол банк золжаргал эрдэнэтийн 49 хувь гарамгайбаатар батүүл АСЕМ тарвагадорж дорлигжав сономпил …………………………………………………………………

Avatar

Зочин 2019-07-30 103.229.122.107

Прокурор шүүгчдийг солиочээ. Тэд чинь хэргийг санаатайгаар барьж хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж өгч бна. Дүүргүүдийн прокурорын толгойнуудыг нэн даруй соль. Шүүхтэйгээ сүлжээ болсон

Avatar

Зочин 2019-07-30 202.179.27.227

АН -ынхан ч адил. Бүгд авилгачид

Avatar

Зочин 2019-07-30 202.21.108.185

Загалмайлсан эцэг Энхбаяраас эхлэлтэй. Өмнө нь авилгал байсан ч ингэж эрээ цээрээгүй сүлжээ хэлбэрт ороогүй байсан. Энхбаярын үед авилгалыг намын парга, ЕС Энхбаяр нь доод албан тушаалтнуудаасаа нэхэж эхэлснээр нөгөөдуул нь цаашаа цэргүүдээсээ нэхэх, цэогүүд нь иргэдээс, бизнесменүүдээс нэхэж авилгалын далайд умбасандаа. Энхбаяр бол авилгалын системыг цэцэглүүлэгч

Avatar

Ард 2019-07-30 203.91.115.40

Ардын нам төр барих үeд авилга хятад хоёр гаарлаа

Avatar

Нанзаддорж 2019-07-30 66.181.186.51

Ийм учраас энэ МАНын гишүүдээр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэхгүй харин 2020 онд их хурлын гишүүн болох хүмүүст даалгавар болгон ҮХӨийг хийлгэх хэрэгтэй байна Одоо сонгогчид хариуцлагатай болох байх

Avatar

Ард 2019-07-30 202.126.89.248

Хулгайчид аа гэж хөрхий,

Avatar

Зочин 2019-07-30 202.126.89.165

MAH ugaasaa l iim. Avilgachid, xulgaichuud, toriin esreg gemt heregtnuud. Ted mongoliig dampuuruulah buh horsiig beldeed arilaad ogdog. Novshiin komunistuudaasaa salaagui tsagt mongol hogjihgui

Avatar

Зочин 2019-07-30 202.21.100.210

Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд суулгаж өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь авлигачдад зориулагдсан нь нэгэнтээ ойлгомжтой, тов тодорхой болсон. Учир нь, тэрбумын авлига авсан гэх МХЕГ-ын хурган дарга нарын хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Эндээс харахад авлигын хэргүүд бүгд хэрэгсэхгүй болж мэдэх нь.

Avatar

1111111 2019-07-30 203.91.119.163

Бүгд ч бас биш юм аа… Мөрдөн байцаагчид, прокурор, шүүгчид хэрвээ хүсвэл хурдан шийдэж болно. Тэдэнд авилга өгвөл удаашруулж байгаад хөөн хэлэлцэх хугацаанд хамруулж болно гэдэг зураглал харсан юм шиг байгаа юм. Хууль санаачлагчид. Ёстой нөгөө эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг бүх шатанд идэх гарцууд бий болгосон…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж