Голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байна

Голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байна

Ойрын өдрүүдэд бороо их орж байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ААН, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг сануулав.

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см-ээр нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж