“Korean Air” Японы нислэгүүдээ цөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

“Korean Air” Японы нислэгүүдээ цөөлнө

“Korean Air” Японы нислэгүүдээ цөөлнө

Өмнөд Солонгос, Японы харилцаа худалдааны маргаантай асуудлаас болоод таатай бус байгаа билээ. Энэхүү зөрчил гүнзгийрснээс Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани Бусан-Саппоро чиглэлийн нислэгээ есдүгээр сарын 3-наас зогсоох болсноо өчигдөр /2019.07.29/ зарлажээ. Мөн Японы зарим чиглэлийн нислэгээ цөөлөх, онгоцны хэмжээгээ багасгах арга хэмжээнүүдийг наймдугаар сарын дундаас хэрэгжүүлэхээр болсон байна.

Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан. Харин үүний дараагаар Япон улс Өмнөд Солонгост нийлүүлдэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдийн экспортдоо хязгаарлалт хийсэн билээ. Японы уг шийдвэр нь ухаалаг гар утасны зах зээлд ноёрхдог Өмнөд Солонгосын хувьд хүнд цохилт болсон юм.

Тиймээс Өмнөд Солонгосын иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд япон машинтай хүмүүст шатахуун худалдаалахгүй байх, япон бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, Токиогийн олимпийг үзэхгүй байх, япон руу аялахгүй байх зэрэг эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнүүлээд эхлүүлээд буй.

Япон улсад аялах Өмнөд Солонгосын жуулчдын тоо Хятадын дараа хоёрдугаарт ордог. Өнгөрсөн онд л гэхэд Японыг зорьж буй нийт гадаадын жуулчдын 24.2 хувийг Өмнөд Солонгосын жуулчид эзэлж байжээ. Харин дээрх эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Японыг зорих жуулчдын тоо эрс багасч байгаа учир ийнхүү агаарын тээврийн компани нислэгээ цөөлөх шаардлага үүссэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж