Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл батлагдлаа

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

 

Ийнхүү Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг 74,3 хувийн саналаар гишүүд дэмжиж батлагдлаа.\

 

Уг хуулийн төсөл батлагдснаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “урамшуулал”-ын харилцааг зохицуулсан 54 дүгээр зүйлд хууль бус мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдаалсан талаар мэдээлэл өгсөн, илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэн, хууль сахиулагчдад 50 мянган төгрөгийн урамшуулал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд шинээр “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялаг, түүнийг бэлтгэж тээвэрлэхэд ашигласан техник, тоног төхөөрөмжийг хурааж борлуулсны орлогыг 100,0 хувь тухайн сум дүүргийн байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлж, 70.0 хувийг нь тухайн зөрчлийг илрүүлсэн иргэн, хууль сахиулагчид тухайн сум, дүүргийн Засаг дарга нар олгож байх заалт нэмэх зохицуулалтыг хийхээр болсон байна. Мөн хуулийн 54 дүгээр зүйлд шинээр байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэх зохицуулалтыг хийхээр болж буй юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж