Хөвсгөл аймагт цас орсон уу

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт цас орсон уу

Хөвсгөл аймагт цас орсон уу

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүн байна. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймагт өчигдөр /2019.07.29/ шөнө цас орсон гэх мэдээлэл тархав.

Энэ талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулахад “Манай байгууллагад Хөвсгөл аймагт цас орсон гэсэн мэдээлэл ирээгүй. Тус аймагт шөнөдөө сэрүүн хонож байгаа учраас цас орсон байхыг үгүйсгэхгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын цаг уурын станцад одоогоор цас орсон мэдээлэл тэмдэглэгдээгүй байна” гэв.

Хөвсгөл аймгийн цаг уурын станцын мэргэжилтэнтэй утсаар холбогдоход “Манай станцад одоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт цас орсон гэх мэдээлэл ирээгүй байна. Өчигдрийн хувьд хур бороо ч ороогүй” гэв.

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, ялангуяа нутгийн хойд хагаст Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний 0.3-160 мм бороо орсон байна.

Долоо хоногийн тунадасны нийлбэр хэмжээгээр хамгийн их нь Дарханы Орхонд 160 мм, Сэлэнгийн Зүүнбүрэнд 123 мм, Зэлтэрт 115 мм, Хүдэрт 105 мм, Сүхбаатарт 98 мм, Баруунбүрэнд 97 мм, Дархан, Дарханы Хонгорт 95 мм бороо,  бусад нутгаар 0.3-86 мм бороо орсон гэдэг мэдээллийг цаг уурчид хэлж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж