Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ | News.MN

Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Долдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т тус сумын харьяат, малчин А-гийн 4, 5 настай хүүхдүүд сураггүй алга болжээ. Тодруулбал, иргэн А нь өөрийн хүү У(5 настай, эрэгтэй), С (4 настай, эрэгтэй) нарыг “Түрүүний булаг” гэдэг газраас 300 м зайд байх гэр рүүгээ явуулсан байна. Нутгийн малчин Ц тухайн өдрийн 18:00 цагийн орчим малчин А-гийн хүү С ганцаараа явж байхтай таарч, гэрт нь хүргэж өгсөн байна.

У хүү “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 21:38 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Эрдэнэсант сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 2 автомашин, Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 6 автомашин, 5 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн баг долдугаар сарын 29-ний өдрийн 11:50 цагт малчин А-гийн гэрээс зүүн хойд зүгт 6 км-т, тус багийн “Баян-Уул” гэдэг газраас У-г эсэн мэнд олж, ээж Б-д нь хүлээлгэн өгчээ. Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-30 124.158.105.98

Болоодоо. Ийм мэдээг гарчиглах төдийд л айдас дардаг болчихжээ.

Avatar

Зочин 2019-07-30 64.119.20.211

ВО, СУРАН ТАШУУР ГЭДЭГ ТУН УРАМТАЙ САЙХАН СОНСОГДОЖ БАЙНА ШҮҮ, УГААСАА МОНГОЛЧУУД ИЙМ ЮМГҮЙГЭЭР САЙН САЙХАН ЯВДАГГҮЙГЭЭ ТҮҮХИЙНХЭЭ ТУРШИД НОТОЛСООР ЯВАА УЛС ҮНДЭСТЭН ДЭЭ. АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХУЛХИНЫ ТОГТОЛЦООНООС ХОЙШ БҮР ЭЛИЙ ЮМ ШИГ БОЛЦГООЧИХЛОО

Avatar

Зочин 2019-07-30 202.72.244.219

5 хан настай хүү эзгүй хээр газар харанхуй шөнө ганцаараа яаж хоносон бол доо. Аз дайрчдээ. Эрэлийн энэ олон хүн 5 настай хүүхэд цагт хэдэн км явахыг тооцоод тэр дор нь олж чаддагүй юм байхдаа гэрээсээ 6 км байхад шүү. Сэрүүн, бороотой шөнө таарвал осгож үхнэ шүү дээ. 300 метр яваад хүүхдээ хүргээд өгдөггүй залхуу, хэнэггүй эцэгээр нь гарсан зардлыг нь төлүүлж, дээр нь нэмээд хүний тоогоор суран ташуураар ташуурдаж хашраах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж